Амьтны тухай хуульд заасны дагуу жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ээс зургадугаар сарын 15-ы өдрийг хүртэл загас агнах, барихыг хориглодог. Учир нь энэ үеэр загасны үржлийн эд оргил үе байдаг байна. Энэ хоёр сарын хугацаанд загас нь 20 дахин үрждэг ажээ. Загасны үржлийн үед агнаж баривал тухайн төрөл зүйл устах аюултай байдаг байна. Тиймээс МХЕГ-аас хориотой үед загас агнавал нөхөн төлбөр буюу торгууль төлнө гэдгийг анхааруулав.
Загасны үржлийн эд оргил үед нь загас агнавал төлбөр төлнө
2017-04-10 17:56:00