8o
Улаанбаатар хот
mobile menu

Гурван аймагт шүлхий өвчин дэгджээ

2017-04-11 14:14:00

Энэ жил малын гоц халдварт шүлхий өвчин Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгуудад дэгдсэн байна. Өнгөрөгч гуравдугаар сарын сүүлчээр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Хөх толгой хэмээх газар нутаглаж буй малчины үхрээс малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрчээ. Дөрөвдүгээр сарын 02-ны байдлаар хоёр голомтын бүсэд 16 хот айлын 27 өрхийн 68 хүн,11616 толгой мал буй бөгөөд шүлхий өвчинд мэдрэмтгий 10657 толгой мал байна гэсэн мэдээлэл байна. Сэжигтэй бүсэд 32 хот айлын 54 өрхийн 121 хүн, 20975 толгой мал, үүнээс шүлхий өвчинд мэдрэмтгий 19252 үхэр буй аж. Мөн голомтын хоёр бүсийн дөрвөн өрхийн 12 үхэрт дээрх өвчний шинж тэмдэг илэрсэн бөгөөд гурван өрхийн 10 үхрийг устгалд оруулжээ.

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Гүнгэрваа” гэдэг газар малчин А-гийн долоон үхэр, мөн багийн “Өрнө дэрс” гэдэг газар малчин Э-гийн суурьт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд шүлхий болох нь тогтоогдсон байна. Мөн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумаас баруун хойш 60 км-т орших “Дэлгэр өлзийт” гэх газарт хаваржиж буй Д.Батгавьяагийн суурьт малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрчээ. Өвчилсөн малаас дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжилснээр шүлхий өвчин мөн болохыг тогтоосон байна. Тиймээс өвчний голомтод хорио цээрийн дэглэм тогтоожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дорждулам
Өчнөөн тэрбум төгрөгөөр вакциндаад хяналтынхан хянаад бөөн томилолт зардал болоод байсан бишүү Мал эмнэлгүүд хариуцлагагүй үйлчилгээний төлбөр улсаас хэдэн арван саяар нь авч бгаа шүү ЗД муу б.а
2017/04/07 202.21.117.42
Малын эмч
Ажлаа мэддэггуй авилгал мэддэг Ганхуяг гэдэг даргыг огцруулах хэрэгтэй
2017/04/06 66.181.179.165
  • Recent
  • Most Read
  • Most Comment