Улсын хэмжээнд 16 удаагийн ой, хээрийн түймэр гарч, нийт 3698 га талбай түймэрт өртөөд байгаа юм. Дөрөвдүгээр сарын эхний арван хоногийн байдлын цаг уурын мэдээллээр, Хэнтий аймгийн Дархан сум, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумдад түймрийн нэн аюултай буюу дөрөвдүгээр зэрэглэлийн хуурайшилттай байгаа аж.
Архангай аймгийн Цэцэрлэг, Эрдэнэмандал, Булган аймгийн Могод, Ингэт толгой, Хутаг-Өндөр, Орхон аймаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Орхон, Дадал, Биндэр, Дорнод аймгийн Чойбалсан, Дашбалбар, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Баяндэлгэр сумдад болон нийслэл хот орчмоор гуравдугаар зэрэг буюу түймэр гарах өндөр эрсдэлтэй байна.
Зарим аймгийн нутгаар цастай байгаа боловч гэнэтийн дулаарлаас болж шар усны үер буух, ой, хээрийн түймэр гарах магадлал их байгаа учир иргэд, малчид санамсар болгоомжгүй үйлдлээс гал алдахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлсээр байна.