УИХ-ын хаврын чуулган эхэллээ. Анхны хэлэлцүүлэг нь 2017 оны төсвийн тодотгол, үргэлжлээд оффшорын асуудал сөхөгдөж яригдана. Халуухан үргэлжлэх нь. Үүнтэй зэрэгцээд гудамжны жагсаал цуглаан идэвхжсэн. Эвгүй буруу шийдвэр гаргавал тэмцэнэ. Хатуухан, хариуцлагатай цаг хугацаатай эрх баригчид тулгарч байна. Хамгийн аюултай аж ахуйн нэгж байгууллагууд улсад нэг татвар өгөхгүй болчихвол яана аа. Асуудал дэндүү хурцадлаа. Эрх баригчид аливаа шийдвэр шийдвэр зөв гаргаж, гарц шийдлээ олохгүй бол хариуцлага бас дахин хариуцлага нэхэгдэх нь.
Өөрөөсөө доорхийг дуурайваас уруудах
Өөр шигтэйгээ зэрэгцвэл ахихгүй мухардах
Өндөрт байгааг дагавал улам дээшлэх
Өмнөө түрүүлэгчийг ямагт дагагтун хэмээн сануулаад “МОНГОЛЫН НЭГ ӨДӨР” тойм булангаа хүргэж байна.
Оффшорын эсрэг сэтгэл хөдөлгөсөн үг хэлэх нэг өөр
Хаврын чуулган нээлтээ хийлээ. Монголын ард түмэн энэ чуулганаас их зүйл хүлээж байгаа. Төрийн хоёр өндөрлөг чуулганыг нээж хэлсэн үг, өгүүлбэр бүр нь жин даахуйц байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ дарга хоёулаа авлига, оффшорын эсрэг бат байр суурьтай байгаа илэрхийллээ.
УИХ-ын дарга М.Энхболд:-“...Төрийн албаны шинэтгэлийн салшгүй хэсэг бөгөөд нийгмийн бүх салбарт хамаарах суурь асуудал бол төрийн албыг авлига, хүнд суртал, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах явдал юм.
Төр улсын хөгжил дэвшлийг, түмэн олны ирээдүйг, эцэстээ оршин байхуйн үндэс тулгуурыг мэрж залгидаг авлигын араа шүдийг авч хаяхгүй бол хэчнээн их хөрөнгө цутгаж, ямар ч сайн хөтөлбөр хэрэгжүүлээд нэмэргүй гэдгийг бүгд ойлгож байгаа. Нэгэнт ойлгосных, одоо тэмцэх ёстой. Энэ тэмцэлд хамгийн хатуу зарчмыг баримтлахаас өөр аргагүй.
Миний хувьд төрийн алба хашиж буй хүн оффшор бүсэд данстай байж огт болохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа хэлье гэдгийг хоёр дахь удаагаа хатуухан сануулж хэллээ.
Энэ УИХ Авлигатай тэмцэх хөтөлбөрийг намрын чуулганаараа хэлэлцэн баталж, төлөвлөгөө, зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх үүргийг Засгийн газар, Авлигатай тэмцэх газарт хүлээлгэснээс хойш таван сар гаруйн хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцэх чиглэлд бодитой, далайцтай ямар ажил зохион байгуулав, үр дүн нь юу болов гэдгийг хармаар байна. Тиймээс хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг гаргуулж, үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг зохион байгуулахыг Хууль зүйн байнгын хороонд даалгаж байна.
Мөн түүнчлэн бизнес эрхлэхэд байнга хэрэглэдэг хууль тогтоомжуудыг татвар, гааль, санхүү, даатгал, бүртгэл, тусгай зөвшөөрөл, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө зэрэг салбар бүрээр шүүн судалж, хүнд суртал үүсгэн, хээл хахуулийн нөхцөлийг бүрдүүлж байгаа хууль тогтоомж, дүрэм журмыг хүчингүй болгох, цаашид эрхзүйн орчныг сайжруулан, түүнийгээ тодорхой хугацаанд, тогтвортой мөрдөх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатайг Засгийн газарт анхааруулж байна.
Оффшор гэдэг үг уулзалт хийсэн газар бүхэнд иргэдийн амнаас гарч, шүүмжлэн хэлэлцэж байна. Тиймээс “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьчилан сэргийлэх тухай” хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хойшлуулалгүй шийдвэрлэх ёстой. Миний хувьд төрийн алба хашиж буй хүн оффшор бүсэд данстай байж огт болохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа хэлье...” хэмээн дахин онцолж хэлсэн.
Гэхдээ төрийн албан хаагч өөрөө оффшор данстай байх, түүний төрсөн ах, эгч, хүүхэд, аав, ээж нь гэхчлэн ургийн төрлийн хүмүүс нь оффшор данстай бол хэрхэх вэ гэхчлэн нарийвчлан шалгах, ул суурьтай хандах хэрэгтэй санагдана.
Миний хувьд төрийн алба хашиж буй хүн оффшор бүсэд данстай байж огт болохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа хэлье гэдгийг хоёр дахь удаагаа хатуухан сануулж хэллээ. Хаврын чуулганаар оффшор гэдэг үг орсон, хориглосон, зэмлэсэн, шийтгэсэн агуулга бүхий хуулийн төсөл хэлэлцэгдэж батлагдах тодорхой боллоо.
Гэхдээ төрийн албан хаагч өөрөө оффшор данстай байх, түүний төрсөн ах, эгч, хүүхэд, аав, ээж нь гэхчлэн ургийн төрлийн хүмүүс нь оффшор данстай бол хэрхэх вэ гэхчлэн нарийвчлан шалгах, ул суурьтай хандах хэрэгтэй санагдана.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:-“...Өнгөрсөн УИХ-ыг сонгох сонгуулийн жилийн эцэс буюу 2016 оны дүнгээр манай улсын авлигын байдалд өгөх олон улсын үнэлгээ муудаж гарлаа. 2016 оны эцэст манай улс дахь авлигын хэмжээ өсөөгүй байж болно л доо. Гэхдээ Монгол Улсын авлигын байдал дордож болзошгүй болчихлоо гэсэн дохио сануулга гэж Transparency International-ын үнэлгээг үзэж байна. Тэгж харж болно. Харин 2017 оны үнэлгээ сайжрахгүй бол, бүр дордвол олон улсын нийгэмлэгээс Монгол Улсад өгч байгаа дээрх үнэлгээ зөв болж эхэлнэ.
2017 оны дүнгээр Монгол Улсын авлигын индекс сайжирч гарах ёстой. Дордож гарах ёсгүй. Авлига гэдэг зөвхөн мөнгө төгрөг авч байгааг хэлдэг юм биш. Улстөрийн орчин нь яаж эрүүлжиж байна. Төр нь яаж эрүүлжиж байна. Төр, бизнес хоёр нь яаж салж байна. Шийдвэр гаргаж байгаа улстөрчид нь, шийдвэр гаргагчид нь ямар хандлагатай байна гэдгийг хардаг. Тэгэхээр та бүхэн энэ хандлагаа энэ богинохон хугацаанд өөрчилж харуулах хэрэгтэй.
Үүний нэгэн адил манай улсын зээлжих зэрэглэлийн асуудал байна. Ойрын сар, жилүүдэд Монгол улсын чансаа энэ салбарт дээшлэх ёстой гэж би харж байгаа. Бүр өмнө нь хамгийн сайн байсан В+, ВВ, эсвэл В1 үнэлгээн дээрээ эргэж очих боломж бидэнд байгаа. Энэ үнэлгээг гаргадаг гурван гол байгууллага бий. Өөр өөр аргачлалаар гаргадаг. Гэхдээ өөр өөр аргачлал нь сая миний хэлсэн гурав л даа. Монгол Улс тийм хэмжээнд хүрч байсан. Түүнээсээ цааш өсөх боломжтой байсан. Дээрхи жишээгээр энд би хүний өөрчлөлтөөр биш, бодлогын агуулгаар, өөрчлөлтийн орцоор Монгол Улсыг дотроос нь ч, гаднаас нь ч дүгнэдэг болсон шүү гэдгийг хэлэх гэсэн юм.
Сүүлийн үед “offshore”-ын асуудалд иргэдийн анхаарал нэлээд төвлөрч байна. Дээрхи үгийг “овт шаар” гэж монголчлох боллоо. Би “овт шаар” гэж энэ үзэгдлийг нэрлэх талд нь байгаа. Энэ тухай яриа эхлэх үед л би Монгол Улс энэ асуудалд онцгой анхаарал хандуулах ёстой. Хууль журмаа ч өөрчилье. Хууль хяналтын байгууллагууд шалгая. Шаардлагатай олон улсын байгууллагатай хамтарч ажиллая. Төрийн бүх шатны албан хаагчдын хувьд “эргийн гадна” данстай байхыг хориглоё гэсэн байр суурьтай байсан. Миний энэ байр суурь хэвээр байгаа. Энэ асуудал манай улсын эрх баригчдын анхааралд, тэр тусмаа энэ УИХ-ын анхааралд орсон гэж харж байна. Энд асуудал дээр ахиц дэвшил гарах ёстой гэж үзэж байгаа.
Өнөөдөр би энэ хүндэт индрээс Та бүхнийг манай улсад аюулын харанга дэлдээд удаж байгаа хоёр асуудалд анхаарлаа мөн онцгой хандуулахыг хүсэх гэсэн юм...” гэж онцолж эхэлсэн.
Ард түмэн ч эвлэлдэн нэгдэж оффшорын эсрэг дуу хоолойгоо өргөсөөр буй. Гудамжинд тайван жагсаал хүртэл хийж, эрх баригчдыг сануулах зорилгоор өдөр бүр жагсахаа илэрхийлсэн. Хүчтэй үг хэлж хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх нэг өөр. Харин үйлдэл хийж, ахиц гаргах, тодорхой шийдвэрт хүрэх нь юунаас илүүтэй чухал байна.
Цаг хугацаа хожих, арга саам хийх, аль эсвэл буруу шийдвэр шийдвэрт бүү хүрээсэй хэмээн найдаж үлдлээ.
ОНЦЛОХ 30 ИШЛЭЛ: Ц.Элбэгдорж: МАН-ын гишүүдийн авсан хамгийн чухал зээл бол Монголын ард түмний итгэл
Ерөнхийлөгч үндсэн бүрэн эрхийнхээ дагуу чуулганы нээлт болон бусад хуралдаанд тааллаараа оролцдог тул хаврын чуулганы нээлтийн ажиллагаанд оролцсон юм. Гэхдээ энэ удаагийн хаврын чуулган Ерөнхийлөгчийн хувьд хамгийн сүүлчийн чуулган гэдгээрээ онцлогтой байлаа. Ингээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгнээс “Онцлох 30 ишлэл”-ийг хүргэж байна.
УИХ-Д МОНГОЛ АРДЫН НАМААС СОНГОГДСОН 65 ГИШҮҮНИЙ АВСАН ХАМГИЙН ЧУХАЛ ЗЭЭЛ БОЛ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ИТГЭЛ
1. Монгол Улс хариуцлагатай цаг мөчийн өмнө тулж ирлээ.
2. Манай улсын өнөөгийн хямралт байдлын гол шалтгаан бол эдийн засаг биш. Монголын хямралын жинхэнэ эзэн бол улс төр юм.
3. Монгол Улс мөнгөгүйдээ биш хариуцлагагүйдээ хямарсан.
4. Монголын нэр, нүүр, буянаар мөнгө олдох нь олдох бололтой. Монголд олдохгүй байгаа ховор юм нэг байна. Тэр бол хариуцлага.
5. Хариуцлагагүй төрд их мөнгө гай л болно. Монголыг улам хямраана.
6. УИХ-д Монгол Ардын Намаас сонгогдсон 65 гишүүний авсан хамгийн чухал зээл бол Монголын ард түмний итгэл.
7. “Үнэмлэхүй ялалт бол үнэмлэхүй хариуцлага гэдгийг мартаж болохгүй” гэж МАН-ын дарга Миеэгомбын Энхболд хэлсэн. Хариуцлагыг мартахгүйн тулд хуульчлах хэрэгтэй.
“ОЛДВОЛ ӨЛДДӨГ” ЗОВЛОНГ ТӨРД ХАРИУЦЛАГААР Л ХАЗААРЛАЖ БОЛНО.
8. “Олдвол өлддөг” зовлонг төрд хариуцлагаар л хазаарлаж болно.
9. Уулын буга хараад унасан морио мартаж болохгүй. Монголын ард түмний өмнө дээд хариуцлагыг энэ УИХ, Засгийн газрын бүрэлдэхүүн хүлээж байгаа.
10. Бизнес дэх улс төрийн оролцоо Монголыг туйлдуулж байна.
11. Төрийн яам, агентлаг аж ахуй эрхэлдэгийг хуулиар хориглох хэрэгтэй. Манай бүх яам, агентлаг, төрийн байгууллагууд аж ахуй эрхэлдэг, тендер хөөцөлддөг, барилга барьдаг болсон.
12. Төрийн яам, агентлаг аж ахуй эрхэлдэгийг хуулиар хориглох хэрэгтэй. Манай бүх яам, агентлаг, төрийн байгууллагууд аж ахуй эрхэлдэг, тендер хөөцөлддөг, барилга барьдаг болсон.
13. Төрийн аж ахуйн үйл ажиллагааг төрийн яам байгууллагаас, төрийн албан тушаалтнаас салгахгүйгээр байдал сайжрахгүй гэдгийг дахин давтаж хэлье.
14. Төрийн бүх тендер, худалдан авалт, хөрөнгө оруулалт, төрийн нэрээр хийж буй аж ахуйн гэрээ хэлцэл, шалгаруулалтыг төрөөс салгах хэрэгтэй.
15. Төрийн зардлыг хасахгүйгээр Монголын ачаа хөнгөрөхгүй.
16. Улс төрийн нам тойрсон гажуудлыг засахгүйгээр Монголын төр, улс төрийн амьдрал дахь тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх боломжгүй.
17. Аливаа манлайлагчийн түүхэн үүрэг бол болохгүй байгаа мууг мэдсэн даруйдаа өөрчлөхөд, сайжруулахад оршдог.
18. Муу эрх баригч бол урьдахынхаа алдааг өөрийнхөөрөө давтдаг.
19. Мөнгийг ямар ч дарга хувааж чадна. Ямар ч эрх баригч улсын татвараар бүрдсэн мөнгийг хувааж чадна. Албан тушаалыг улс төрийн өнгөөр хэн ч сольж чадна.
20. Сонгогдсон суудал, сандалдаа шигдэж, түүнийхээ эрх ашигт үйлчлэх юм бол та бүхэн түүхээс арчигдана. Энэ үнэн шүү.
21. Бид бүгд л байдал ямар байгааг амьдралаараа туулж яваа. Гүйцэтгэх засаглалаа чадавхитай болгохгүйгээр манай улс тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэж чадахгүй.
22. Хамгийн үнэтэй зүйл бол итгэл. Аль ч засгийн хувьд. Гэтэл манай улсын Засгийн газарт итгэх итгэл, тэр үнэт зүйл-итгэл дотроо ч, гаднаа ч бараг алга.
23. Монголын төрийн хар хайрцагны бодлого хүнтэйгээ яваад өгдгийг би буруу гэж боддог. “Хүн хэлэхээс наашгүй” гэж үг байдаг.
24. Манайд тогтсон сонгуулийн утга бол нэг даргыг нөгөөгөөр солихдоо биш. Харин асуудалд өөр хандлагатай бодлого тодорхойлогчидтой болоход л оршиж байгаа юм.
25. Намуудын нэг нь “ардчилсан”, нөгөө нь “ардын” гэсэн өөр өөр нэртэй учраас иргэд ээлжилж сонгоод байгаа юм биш. Тулгамдаж буй асуудал бүрт агуулгын өөрчлөлт гарах байх гэж хүлээснийх.
БИДЭНД ЭРХ БАРИГЧДЫН, ЭСВЭЛ СӨРӨГ ХҮЧНИЙ ГЭСЭН ХОЁР МОНГОЛ БАЙХГҮЙ
26. Хар тамхи, мансууруулах бодис энэ хоёр тахал манай цэцэг цэврүү шиг залуу үеийг онилоод удаж байна. Энэ дайрлага манай залуу үеийг өсч төлөвших, сурч боловсрох, амьдралд хөлөө олох гэж явах хамгийн эмзэг үед нь дайрч байна.
27. Үр хөндөлтийн хувьд Монгол Улс сүүлийн 30 жилийн дотор 1 сая орчим хүнээ дээрхи шалтгаанаар алдсан гэсэн албан бус тооцоо гарч байгаа юм.
28. Монголчууд бид ямар ч байдалд орсон, хэчнээн толхилцож түлхэлцсэн ч нэг эх оронтой, нэг хувь заяатайгаа мартаж болохгүй.
29. Бидэнд эрх баригчдын, эсвэл сөрөг хүчний гэсэн хоёр Монгол байхгүй.
30. Монгол Улс хүн амьдрахад урамтай, хүн ажиллахад урамтай орон болох ёстой. “Миний эх орон чинь ажиллаж, амьдрахад урамтай шүү” гэж бүгд чин сэтгэлээсээ хэлж чаддаг болох ёстой.
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашгийг хэн хамгаалах вэ
-323 хүүхдийн эрх зөрчигдөж байгаа нь танд хамаагүй юу Б.Батсайхан дарга аа-
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р тусгай сургуулийн асуудалд энэ долоо хоногт нийгэмд нэлээд шуугиан тарьж байна. Учир нь тус сургуулийн багш нар хүүхдүүдийг дарамталдаг, охидыг хүчирхийлдэг, зүй бус газарт нь хүрэх, илдэг гэсэн ярилцлагыг тус сургуулийн сурагч А өгсөн билээ. Түүгээр ч зогсохгүй тус сургуулийн багш, ажилчид хэвлэлийн хурал хийж сурагч А-гийн өгсөн ярилцлагыг үгүйсгэж өөрсдийгөө өмөөрч мэдээлэл хийсэн. Тэгвэл тус сургуулийн талаарх дахин нэг асуудал дэгдсэн нь 29-р сургуулийн талбайд уржигдар буюу энэ сарын 4-ний шөнө барилгын компани газар ухаж эхэлсэн гэсэн мэдээлэл, бичлэг сошиолд цацагдаж эхэлсэн юм.
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р тусгай сургуулиас 900 м.кв газрыг 2015 онд тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн хамгааллын төвийн зориулалтаар шилжүүлж өгсөн байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт байрлах Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р тусгай сургуулиас 900 м.кв газрыг 2015 онд тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн хамгааллын төвийн зориулалтаар шилжүүлж өгсөн байна. Үүнийг Газрын тухай хуулийг зөрчсөн, төрийн байгууллагын хооронд газар шилжүүлсэн зөрчил гэж үзэж Нийслэлийн Засаг дарга С.Батболд өчигдөр захирамж гаргаж дээрх шийдвэрийг хүчингүй болгосон юм. Гэхдээ хэн гэдэг хүнээс хэнд тус газрыг шилжүүлж өгсөн, авсан нь тодорхойгүй хэвээр байна.
Гэхдээ хэн гэдэг хүнээс хэнд тус газрыг шилжүүлж өгсөн, авсан нь тодорхойгүй хэвээр байна
Эх сурвалжийн хэлж буйгаар: Нийгмийн даатгалын хэлтсийн барилга барина гээд барилгын суурь нүхийг ухахаар өмнө нь хэд хэлэн удаа оролдож байсан. Тухайн үед хүйтэн, цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн хойшилж байсан юм. Сүүлийн үед дулаарч байгаа учраас барилгын ажил эхлэх магадлал өндөр. Өнөө маргаашгүй нүх ухаж барилгын ажил эхэлнэ гэсэн яриа гарч тус сургуулийн багш, ажилчид сурагчдад дуулдаж эхэлсэн” гэв. Улмаар сургуулийн төгсөгчид, багш нар өмнө нь хэд хэдэн эсэргүүцэж барилгын ажлыг зогсоосноор асуудал нэг хэсэгтээ намжсан ч өнөөдөр дахин сөхөгдсөн байна. Энэ асуудлаар тус сургуулийн Захирал Б.Батсайханаас тодруулах гэсэн болов ч “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” гэсээр утсаа таслав.
-Өнөө маргаашгүй нүх ухаж барилгын ажил эхэлнэ гэсэн яриа гарч байсан гэв-
Түүгээр ч зогсохгүй 323 хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрх зөрчигдөж байгаад сургуулийн захиргааны зүгээс өнөөдрийг хүртэл нэг ч удаа мэдээлэл өгөхгүй байгаа нь хачирхалтай. Тэд өнөөдөр өөрсдийгөө өмөөрсөн хэвлэлийн хурал хийснээс өөр юу хийв. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашгийг хэн хамгаалах вэ Товчхондоо 323 хүүхдийн эрх зөрчигдөж байгаа нь танд хамаагүй юу Б.Батсайхан дарга аа.
Сүүлийн үед дулаарч байгаа учраас барилгын ажил эхлэх магадлал өндөр, өнөө маргаашгүй нүх ухаж эхэлнэ гэсэн яриа тус сургуулийн багш, ажилчид сурагчдад дуулдаж эхэлсэн” гэв.
Нийслэлдээ ганцхан байдаг Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р тусгай сургуулийн биеийн тамирын талбайгаас өөр газар эрх мэдэлтэй, ашиг хонжоо харсан хэн нэгэнд олдсонгүй юу. Үндсэн хуулинд Хүүхэд эрүүл, аюулгүй орчин сурах, боловсрох эрхтэй хэмээн заасан байдаг. Гэтэл энэ зүйл заалт нийгмийн аль ч давхаргад хэрэгждэггүй. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р тусгай сургууль 1964 онд байгуулагдсан.Тус сургуульд нийслэл болон хөдөө орон нутгийн сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй 323 суралцагч суралцдаг аж. Нийт 70 багштай. Энэ хичээлийн жилд суурь боловсролыг 10 сурагч, бүрэн дунд боловсролыг 19 сурагч эзэмшихээр бэлтгэгдэж байгаа юм байна.
Б.Гарамгайбаатарт 5 жил хорих заалттай зүйл анги нэмэгджээ
УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг Хөгжлийн банкны асуудлаар өнгөрсөн жилээс эхлэн шалгаж эхэлсэн. Түүнийг өнгөрсөн хоёрдугаар сарын 21-ны гуравдугаар сарын 06-ны өдөр хүртэл цагдан хорьсон билээ. Түүний цагдан хорих хугацааг Нийслэлийн прокурорын газраас үргэлжлүүлэх хүсэлтэй байсан эрүүл мэндийн шалтгааны улмаас батлан даалтанд гараад байгаа билээ. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч саяхнаас дахин нэг зүйл анги нэмсэн байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264.2 гэсэн зүйл ангийг нэмжээ.
Тухайн зүйл анги нь “Энэ хэргийг давтан, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг юм”. Ийнхүү УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар буруутай нь тогтоогдвол дахин ял нэмэгдэхээр боллоо.
Б.Чойжилсүрэн: Зорилтод бүлгийн хүүхдүүд мөнгөө ч, хүнсний талоноо ч авна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэн төсвийн төслийг танилцуулсны дараагаар гишүүд асуулт тавьж, хүүхдийн мөнгийг хасах танах асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ.
Харин үүний хариуд Сангийн сайд “Хүүхдийн мөнгөний асуудлыг ОУВС-тай тохирсон. Зөвхөн зорилтод бүлэгт буюу 40 хувьд нь өгөхөөр зорьж байна. Одоо хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгож байна. Үлдсэн 20 хувийн хүнсний талон болгоно. Тэгэхээр зорилтод бүлгийн хүүхдүүд мөнгөө ч, хүнсний талоноо ч авна. Өөр зүйлд зарцуулахгүй. Эдийн засаг хэцүү байна. Зөвхөн зорилтот бүлэгтээ өгөхөөр болсон" гэлээ.
“Сангийн сайдын аюулгүй байдлыг сахин хамгаалах үүднээс хувийн машинд бензин хийж өгсөн”
Сангийн сайд Б.Чойжилсүрэн хувийн автомашиндаа улсын мөнгөөр бензин хийсэн нь илэрсэн талаар мэдээлэл хүргэсэн билээ.
Үндэсний аудитын газраас хийсэн аудитын шалгалтаар Сангийн яамны аппаратын 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 610,215.3 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн. Тус яам нь "Засгийн газрын цом-2016" тэмцээний бооцооны үнэ 2.0 сая, 2016 оны төсвийн төсөл батлахад хоолны зардал 1.5 сая, Амарбаясгалант хийдийн бумбаны тахилга болон бусад зардалд 4.2 сая, нийт 7.7 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан нь ил болоод байгаа. Түүгээр ч зогсохгүй Сангийн сайд Чойжилсүрэн болон дэд сайд нар сая төгрөгийн шатахууныг хувийн автомашиндаа хийсэн зэрэг зөрчил илэрсэн талаар бид мэдээлэл хүргэсэн. Тэгвэл энэ талаар Сангийн яамнаас мэдээлэл хийлээ. Яамны зүгээс дээр дурьдагдсан асуудалд хариулт өгөв.
Энэ талаар Сангийн яамны төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Энхбаатар хэлэхдээ:
1. Амарбаясгалант хийдийн бумбаны тахилгын хувьд: Энэ тахилга сонгуулийн өмнө болсон үйл явдал. Энэ бол зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 2-нд болсон. Гэтэл хэвлэлээр одоогийн сайдтай харьцуулж тавьсан нь байна.
2. Сангийн сайд Чойжилсүрэн төрийн мөнгөөр хувийн автомашиндаа шатахуун хийсэн асуудалд тайлбар өгөхдөө : Одоогоор Сангийн яаманд байгаа авто машин нь туулах чадвар муутай “Старекс” гэдэг микро автобус байдаг. Энэ машинаар сайдыг хөдөө явуулах боломж тухайн үед хязгаарлагдмал байсан.Тиймээс сайдын хувийн машинд бензин хийгээд тухайн хүний эрүүл, аюулгүй байдлыг сахин хамгаалах ёстой учраас гаргасан шийдвэр юм. Албан ажлаар явсан гэдгээ аудитын газрынханд тайлагнасан гэв.
П.Ганхуяг: Надад авлига авсан асуудал байхгүй
ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн П.Ганхуяг хахууль авсан хэргийн талаар бид мэдээлэл хүргэсэн билээ. Тодруулбал, П.Ганхуяг тендерт оролцож буй компанийн захирлаас бэлнээр болон дансаар мөнгө авсан талаар мэдээлэл гарсан. Бид энэ талаар мэдээлэл авахаар ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дараах хүмүүстэй холбогдлоо.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Доржоос энэ талаар тодруулахад “Би энэ талаар мэдэхгүй. Манай даргаас асуу” гэсэн хариултыг өглөө. Үүний дараа бид ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иштэй холбогдлоо. Тэрбээр “Би 2016 оны наймдугаар сард ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилогдсон. Тийм учраас би үүнийг мэдэхгүй. Манайд П.Ганхуяг гэж хүн ажилладаггүй. Хэвлэлээр гарч байгаа мэдээллийг харахад 2013 онд болсон үйл явдлын юм шиг байна. Би өнгөрсөн онд томилогдсон учраас мэдэхгүй” гэв.
ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт нийтдээ 9 мэргэжилтэн ажилладаг юм байна. Тодруулбал, Бэлчээрийн ургамал хамгаалал, малчдын хоршооны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мэнджаргал, Тэжээвэр амьтны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Я.Алтангэрэл, Мал аж ахуйн салбарын эрсдэл, гамшгаас хамгаалах бодлого зохицуулалт, нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Наранчулуун, Мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Дорж, Малын эрүүл мэнд, эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Хүрэлбаатар, Бэлчээр ашиглалт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Бямбадорж, Хөдөөгийн усан хангамж, уст цэгийн хайгуул, судалгаа, бэлчээрийн усжуулалт асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Амартүвшин, Тэжээлийн үйлдвэрлэл, түүний хадгалалт, боловсруулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Төгс-Эрдэнэ, Эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудал Я.Батсүх нар ажилладаг юм байна.
Авлига өгсөн гэх П.Ганхуяг нь одоо Мал эмнэлэг үржлийн газрын даргаар ажиллаж байгаа аж. Бид Мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Ганхуягтай утсаар холбогдож тодруулахад "Надад авлига авсан асуудал байхгүй. Ташаа мэдээлэл байна. Шүүхийн шийдвэр нь аль хэдийн гарсан, ташаа мэдээлэл" гэсэн хариултыг өглөө.
Ж.Эрдэнэбат: Нийгмийн даатгалын сан өнөөдөр дампуурчихаад байна, дампууруулсан хүн нь та
ЗОРИЛТОТ БҮЛГИЙГ ХҮҮХЭД 20000 ТӨГРӨГ, НЭМЖ ХҮНСНИЙ ТАЛОН АВНА
Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар баталсан хуваарийн дагуу өнөөдрийн чуулганаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлгийг өнөөдөр хэлэлцэж эхэлнэ. Өнөөдрийн хуралдаан УИХ-ын гишүүдийн асуултаар эхэлсэн.
Асуултын салхийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ эхлүүлсэн. Тэрбээр төсвийн тодотголтой танилцлаа. АН төсвийн тодотголыг авч хэлэлцээд байр сууриа илэрхийлнэ. Төсвийн тодотголыг бүхэлд эсэргүүцэж байна.
Гаднаас асар хэмжэний зээл босгож ямар зориулатаар зарцуулах нь тодорхойгүй байна. Татварыг нэмж байгаа нь бодит байдалтай хэр нийцэж байна. Засгийн газар тансаг зардлаа танаагүй, сул орон тоо буюу дэд сайд, агентлагуудын дарга нарын орон тоог хадгалдаад үлдлээ. Илүү хэрэглээгээ танах, зарим хөрөнгө оруулалтаа царцаах нөхцөл байна.
МАН-ын сонгуулийн амлалт хаачив?
Өмнөх Засгийн газар Ж.Эрдэнэбат, Даваасүрэн Ч.Улаан, Б. Чойжилсүрэн ажлын хэсгийг ахалж байсан барин тавин худлаа ярихаа бол
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: -Эдийн засгийг хэн, хэзээ ямар болгосон тухай бид жил орчим маргалаа. Одоо маргаанаа зогсоож, эдийн засгаа яаж аврах вэ гэдэг дээр хамтарч ажиллах шаардлага байна. Татвар нэмэхээс аргагүй нөхцөл үүссэн. Та бүхний төсөвт суулгалгүйгээр зарцуулсан 2.3 их наяд төгрөгийн зардлыг төсөвт тусгаад оруулаад ирэхээр алдагдал өсөж байгаа. Алдагдлыг огцом бууруулбал эдийн засаг агшина. Тийм учраас огцом бууруулах боломжгүй.
Гаднаас авах зээлийг Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулна.
2012 оны эхэнд төрийн албан хаагчдын тоо 142 мянга байсан, биднийг ажил авахад 180 мянга давсан байсан. Эдийн засгийн хүндрэлтэй үед хүмүүсээ ажилгүй болгох бодлого барих нь оновчтой биш. Тийм учраас тэтгэвэрт гарсан хүмүүсийн оронд нөхөн томилгоо хийхгүй байх, цагдаа, онцгой, эмнэлэг зэрэг онцгой газруудад хоёр хүн тэтгэвэрт гарвал оронд нь нэг хүн ажилд авахаар зохицуулалт хийнэ.
Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн учраас УИХ-аас өнгөрсөн онд эдийн засгийг сэргээх хөтөлбөр баталсан. Хүндрэлийг эхний 18 сард тогтворжуул гэж УИХ-аас чиглэл өгсний дагуу ОУВС-тай хөтөлбөр тохироод орж ирж байна.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: -ААН-д нөлөөлөх ганц л татвар байгаа
УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Төсвийн тодотголыг бүхэлд нь эсэргүүцэж байна. Олон улсын валютын сан /ОУВС/-гийн хөтөлбөр хэрэгжүүлэх нэрийн дор асар их хэмжээний зээл босгох, юунд зарцуулах нь тодорхой бус байна.
Аж ахуйн нэгж, иргэдийн нуруунд үүрүүлэх татвар нэмэгдэж орж ирж байна. Төсвийн тодотголыг оруулж ирэхдээ төр өөрөөсөө эхлээд хэмнэлтийн горимд шилжих, тансаг зардлаа танах, илүү орон тоогоо цомхотгох замаар явна гэж бодсон. Хэмнэлтийн горим авсангүй. Маш олон орон тоо хадгалагдаад үлдлээ. Өнөө, маргаашаа чадан ядан аргацааж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын татварын орлогыг эрс нэмэгдүүлэхээр оруулж ирж байгаад харамсаж байна. УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн амлалт юу болов” хэмээн асуулаа.
Өнгөрсөн хугацаанд эдийн засгийнхаа нөхцөл байдлыг яаж сайжруулах вэ гэдэг дээр Засгийн газар олон улсын санхүүгийн байгууллага болон бусад байгууллагуудтай ярилцаж, дарамт учруулахгүйгээр гарах ямар боломж байна тэр бүгдийг эрэлхийлсэн. Удааширсан нь хэрэгжүүлэх хөтөлбөр хүндхэн байсантай холбоотой.
Долоон төрлийн татвар нэмэхээр орж ирсэн, үүнээс аж ахуйн нэгжид хамааралтай ганцхан татвар бий. Бусад нь архи, тамхи, автомашины Онцгой албан татвар.
Авто машины Онцгой албан татварыг бууруулсан байсныг буцааж байгаа. Иргэдэд дарамт багатай болгохын тулд валютын ханшаар зохицуулах боломжтой.
5.5 тэрбум ам.долларыг юунд зарцуулах вэ гэдгийг асууж байна, та бүхний тавьсан өрийн хугацааг сунгахад зарцуулна. Монголбанкны своп хэлцлийн хүрээнд авсан мөнгөний хугацааг сунгахгүй бол ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй байсан.
Нийгмийн даатгалын сан өнөөдөр дампуурчихаад байна, дампууруулсан хүн нь та.
УИХ-ын гишүүн Сарангэрэл:-Монгол Улс Чалькогийн өр дарсан. Нийслэлийн Засаг дарга Туулын карьерын үйл ажиллагааг таслан зогсоосон баяр хүргэж талархаж байна. Ард иргэд чардайж байна. Хүүхдийн мөнгө хасах нь эмэгтэй гишүүдийн санааг зовоож байна. Зорилтот бүлгийн 60 хувийг 40 болгочихлоо. Хассан 20 хувьдаа яаж хандах вэ. Тэтгэврийн нас маргаан үүсгэж байна. Одоо үйлчилж байгаа хуулийн үйлчлэлээ эргэн харж сайжруулмаар байна.
Б.Чойжилсүрэн:-Тэтгэврийн нас, шимтгэлийг нэмэгдүүлэх асуудал гарч байна. 2017 578.3 тэрбум төгрөг тэтгэвэрт зарцуулахаар байна.
Хүүхдийн мөнгө 40 зорилт болгохоос болгох шийдвэр гаргаагүй байна. Зорилтот бүлгийг 40 хувь 20000 төгрөгөө авна , нэмж хүнсний талон авна.
Зүүн аймгуудад түймэр гарах өндөр эрсдэлтэй байна
Улсын хэмжээнд 16 удаагийн ой, хээрийн түймэр гарч, нийт 3698 га талбай түймэрт өртөөд байгаа юм. Дөрөвдүгээр сарын эхний арван хоногийн байдлын цаг уурын мэдээллээр, Хэнтий аймгийн Дархан сум, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумдад түймрийн нэн аюултай буюу дөрөвдүгээр зэрэглэлийн хуурайшилттай байгаа аж.
Архангай аймгийн Цэцэрлэг, Эрдэнэмандал, Булган аймгийн Могод, Ингэт толгой, Хутаг-Өндөр, Орхон аймаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Орхон, Дадал, Биндэр, Дорнод аймгийн Чойбалсан, Дашбалбар, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Баяндэлгэр сумдад болон нийслэл хот орчмоор гуравдугаар зэрэг буюу түймэр гарах өндөр эрсдэлтэй байна.
Зарим аймгийн нутгаар цастай байгаа боловч гэнэтийн дулаарлаас болж шар усны үер буух, ой, хээрийн түймэр гарах магадлал их байгаа учир иргэд, малчид санамсар болгоомжгүй үйлдлээс гал алдахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлсээр байна.
Таван цагдаа нийлж нэг иргэнийг зодож танхайрчээ
Гуравдугаар сарын 24-25-нд шилжих шөнө иргэн М-ыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, 32-ын тойрогт байрлах “Formula F1” авто угаалгын газарт таван цагдаа зодсон хэрэг гарчээ.Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар иргэн М тухайн авто угаалгын газрыг ажиллуулдаг бөгөөд хэрэг гардаг өдөр согтуу байсан аж. Улмаар цагдаа нартай маргалдаж, зодуулсан байна. Хэрэгт холбогдсон цагдаа нарын хувьд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид гэнэ. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа аж.Мөн иргэн М тухайн өдөр цагдаа нарт зодуулсныхаа дараа авто угаалгын газрынхаа үүдэнд машинд мөргүүлсэн байжээ. Түүнийг мөргөсөн жолоочийг саатуулан шалгаж, байгаа юм байна.