8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Лхагважав:Ерөнхий сайд хэлсэн үгнийхээ төлөө огцор

2017-04-07 08:02:00

Б.Лхагважав:Ерөнхий сайд хэлсэн үгнийхээ төлөө огцорМонгол Үндэснийн худалдаа аж үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважавтай уулзаж ярилцлаа.

-2017 оны төсвийн тодотголыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцээд эхэллээ. Бизнесийн төлөөллийн гол байгууллага МҮХАҮТ, түүний гишүүдийн төлөөлөл МЭДЭГДЭЛ гарган УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүдэд хүргүүллээ. Юу юу шаардсан бэ?

- Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2016 оны төсвийн татварын орлого төлөвлөснөөс 487,1 тэрбум төгрөгөөр түүний дотор нэмэгдсэн өртгийн албан татварын орлого өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулахад 70.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Сүүлийн 20 жилд анх удаа татварын орлого бүх төрлөөр биелсэн. Мөн 2017 оны эхний гурван сард татварын орлого 30 хувиар давж биеллээ. Үүнээс дүгнэхэд татварын эрх зүйн орчны шинэчлэлийн системийн эхлэл тавигдаж, үр дүнд нь эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч төсөвт төвлөрөх татварын орлого зөвхөн 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 800 тэрбум төгрөгөөр давсан байна.

2017 оны дөрөвдүгээр сарын 10-нд төлөх гуравдугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татвар, дөрөвдүгээр сарын 15-нд төлөх нэгдүгээр улирлын ААНОАТ, тавдугаар сард төлөх дөрөвдүгээр сарын Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байхыг нийт аж ахуйн нэгжүүдэд уриалахаа мэдэгдсэн.

Ийнхүү татварын суурь өргөжиж, татварын орлого бүрдүүлэхэд нааштай үр дүн гарч байгаа энэ үед Засгийн газраас төсвийн зардлыг нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг нэмэх, түүнчлэн 2016 оны намрын чуулганаар хэлэлцүүлж байсан татвар нэмэх асуудлыг Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэх нэрийн дор 2017 оны төсвийн тодотголтой хамт УИХ-д өргөн барьж байгаатай холбогдуулан бизнесийн төлөөллийн гол байгууллагын хувьд МҮХАҮТ, түүний гишүүдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал зарлан үгээ хэлсэн. Тэд төсвийн зардлыг 2017 оны батлагдсан төсвөөс огт нэмэгдүүлэхгүй байх, төрийн захиргааны албан хаагчдийн тоог 20 хувь, үйлчилгээний албан хаагчдийн тоог 10 хувиар тус тус бууруулах, Нийгмийн даатгал, Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байхыг шаардан эдгээр асуудлууд дээр өөрсдийн саналаа хэллээ. Мөн монгол хүний насжилт, салбарын онцлог, ажлын байрны нөхцөл, тогтвортой байдал зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үзэх хэрэгтэй гэдгийг ч хэллээ. Улсын Их Хурал 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэн шийдвэрлэхээс өмнө УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг гарган дээрх шаардлагуудыг судлан шийдвэрлэхийг холбогдох төрийн байгууллагуудаас шаардлаа. Бизнес эрхлэгчдээс тавьж байгаа эдгээр шаардлагуудыг хүлээн авч нааштай шийдвэрлээгүй тохиолдолд 2017 оны дөрөвдүгээр сарын 10-нд төлөх гуравдугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татвар, дөрөвдүгээр сарын 15-нд төлөх нэгдүгээр улирлын ААНОАТ, тавдугаар сард төлөх дөрөвдүгээр сарын Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байхыг нийт аж ахуйн нэгжүүдэд уриалахаа мэдэгдсэн.

Тэрийгээ гэнэт хэлсэн чинь хэн хүнгүй сандарч эхэллээ. Үндэсний баялгийн үндэс нь бид нар юм байна. Төр биш, дарга нар биш юм байна гэдэгт асуудал нь байгаа юм.

Ер нь Төр авч л байдаг. Нэг аймаар татварын байцаагч торгууль тавьдаг. Тэрнээс бүгдээр айдастай. Ил тодын хуулиар 60 хувийг хар зээлээс илрүүлсэн. Өнөөдрийн үйл явц бол уучлаарай. Төрийн сангийн саалийн үнээ нь бид нар юм байна. Бид нар сүүгээ саалгахгүй ээ. Тэрийгээ гэнэт хэлсэн чинь хэн хүнгүй сандарч эхэллээ. Үндэсний баялгийн үндэс нь бид нар юм байна. Төр биш, дарга нар биш юм байна гэдэгт асуудал нь байгаа юм.

- УИХ-ын чуулганы анхны хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат аж ахуйн нэгжид нөлөөлөх ганц л татвар байгаа гэж хэлж байсан.

-Ингэж хэлсэн Ерөнхий сайдыг огцор гэж хэлмээр байна. Энэ хэлсэн үгнийхээ төлөө огцор. Аж ахуйн нэгжийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл, ажлын байрны асуудал, дагаад тэтгэврийн насны асуудал, компани гэдэг чинь энэ нийгэмд байгаа бүх юмны цогц нэгж нь байдаг. Ерөнхий сайдын хамгийн тэнэг бодол нь компани ердөө татвар төлөхийн төлөө амьдардаг гэж ойлгоод байгаад байгаа юм. Орчин үеийн компаниуд ажлын байр төлөө, цалингийн фондны төлөө ажилладаг. Манайх ашгийн төлөө байгууллага гэсэн буруу тодорхойлолттой явдаг. Өнөөдрийн хэдэн мянган захирлуудын зовлон бол байгаа арван хүнийхээ цалингаа хэрхэн тавих вэ, нийгмийн даатгалыг яаж төлөх вэ, ажлын байраар хэрхэн хангах, дулаахан тохилог нөхцөлд ажиллуулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ зэрэг нийгмийн бүх асуудал компанид байдаг. Ерөнхий сайд ийм тэнэг зүйл ярьж байгаа бол зайлаад өг.

Татварыг орлогыг хар зах зээлээс НӨАТ-ын тусламжтайгаар авсан болохоос Эрдэнэбат сайндаа авсан хэрэг юм биш.

Татвар төлөгч нартай огт ярилцаагүй. Нууж байгаад л одоо УИХ-д оруулаад ирлээ. Ерөнхий сайд ямар гэнэн юм бэ. Компани гэдэг нь инстутит, өөрийнхөө төр шиг юм бодох юм. Өнөөдөр компани дампуурах гээд байхад яаж ажилтнаа 65 нас хүртэл ажиллуулах юм. Энэ ажилтныг 20 жил ажиллуулах баталгаа надад, бидэнд алга. Энэ зах зээл чинь бид нарыг сүүлийн дөрвөн жилд эцсийг нь хүртэл агшааж байна. Татварыг орлогыг хар зах зээлээс НӨАТ-ын тусламжтайгаар авсан болохоос Эрдэнэбат сайндаа авсан хэрэг юм биш.

-Аж ахуйн нэгж байгууллагууд татвараа төлөхөө байхаар одоог тэгээд яах болж байна аа?

-Уучлаарай бүх зүйл дампуурна. Сая би Эрдэнэбатад биш Миеэгомбын Энхболдод шаардлага тавьсан. Одоо Эрдэнэбатыг энэ үгнийх нь төлөө огцруул гэсэн шаардлагыг ирэх нэг дэх өдрөөс тавина. Ингэж яриад байвал огцруулаад авчихья, санаа амар. Хэрвээ бид нарыг зөвхөн татвар төлөгч нар гэж харах юм бол уучлаарай. Хувь хүний татвар гэдэг чинь Монгол Улсын иргэн бүр хамрагддаг юм. Хувь хүний орлогын татварыг цалингаас суутгадаг. Нийгмийн даатгалын шимтгэлийн 12 хувийг компани бүр төлж байгаа. Наад нөхөр чинь тэнэг байна, зайлуулбал таарна. Хэдэн сар харлаа, толгойгүй хүүхэлдэйг шиг явж байна.

-ОУВС ийм нөхцөл тавиагүй ээ. Тэд ерөнхий нөхцөл тавьж байгаа. Манайхан энэ нөхцлүүдийг өөрсдөө оруулж ирж байгаа гэсэн яриа байдаг. Сангийн яам өмнө нь хийх гэж байсан оролдлогуудаа одоо тус сангаар дулдуйдан оруулж ирж байгаа биш үү гэсэн хардлага байдаг.

Нэгдүгээр улирлаар бодоход нэг их наядаар тасарна.

-Наад чинь миний хэлсэн үг байна. Би үүнийг хүлээн зөвшөөрнө. Хатуу бодлого барина хэмээн Улаан гишүүн яриад байна билээ. Одоо хатуу бодлого барих нь байтугай хэдэн компани чинь сүйрчих гээд байна. Тэгэхэд дээрээс нь ийм амьдралаас тасархай шийдвэр гаргаж болохгүй ээ. Төр бол бөхөхгүй. Төрийнхөө 30 мянган албан хаагчийг “тайраад хаячих”. Тэдэнд өгөх цалин энэ тэр гэхэд 500 тэрбум төгрөг хэмнэнэ. Ингэж тайрсны дараа төр бөхөх эсэхийг хараарай. Оршин тогтнож л байна. Бидэнд чадварлаг, цомхон төр хэрэгтэй. ОУВС аль болох манай төрийн менежментийг сайжруулах, зардлаа багасгах, албан хаагчдаа цомхотго гэсэн захиа өгч явуулсан хэмээн ойлгож байгаа юм. Захиагийн манай Чойжоо, Эрдэнэбат хоёр буруу уншаад төрийнхөө зардлыг нэмээд, татвараа нэмээд, хэдэн компаниа дампууруулаад, дээрээс нь талбай дээр бослого гаргачихаад хүрээд ир гэж буруу уншаад ойлгоод байх шиг байгаа юм. Би нэг дэх өдрөөс Эрдэнэбатыг огцруулах шаардлагыг тавина шүү.

-Татвар төлөлт зогслоо гэхэд юу болох вэ?

- Нэгдүгээр улирлаар бодоход нэг их наядаар тасарна. Бүх аж ахуйн нэгжийн орлогын албан татвар голлоно шүү дээ. НӨАТ зогсоно. Манай компани өндөр татвар төлж байснаас 0.00 алданги төлөөд явбал илүү амьд байх юм байна гэж үзэж байна. Нийгмийн зөвшилцлийн асуудал.  Хөдөлмөрийн зах зээлд дээр холбоотой асуудлыг гурван талт хэлэлцээр гэж юм байдаг. Ганбаатараас хойш үхмэл болчихоод байгаа юм. Үе үеийн хөдөлмөрийн сайд нар хоол өгөөд л залилдаг. Би ч тэр хоолыг идээд явдаг юм. Тэр хэлэлцээрийн дөрөвдүгээр заалтад тодорхой байгаа. Сүүлийн хийсэн гэрээн дээр татвар шинээр бий болгохгүй, нэмэхгүй, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй гэсэн заалт нь цагаан дээр хараар бичсэнийг унших хэрэгтэй. Энэ заалтыг Ерөнхий сайд уншаагүй учраас Үйлдвэрчний эвлэл ажил хаях нөхцөл бүрдлээ гэж зарлаад байна. Эздийн ажил хаялт нь татвараа шилжүүлэхгүй байхыг хэлдэг юм. Энэ хоёр нийлэхээр юу болохыг уучлаарай би лав төсөөлөлшгүй байна. Тэгэхдээ бид нар энэ үйл явцтай ний нуугүй хэлэхэд ойрхон болох сонгуулийн аливаа элементийг оруулах сонирхол алга. Энэ хэдэн намуудын тоглолт бид нар болохгүй ээ. Энэ бизнесмэнүүдийн өөрсдийн итгэл үнэмшлээ хэлж байгаа хэрэг шүү. Одоогийн үүнийг далимдуулан зарим нэг нь энэ тэнд түлээ барьж гүйх гээд харагдаад байна. Улстөрийн ажлаа тогоондоо л хий. Өнөөдөр эдийн засаг, бизнес тусдаа бие даасан биежсэн том институт. Энэ асуудлаа бид өөрсдөө шийднэ.

-ОУВС худлаа төсөв баталчих, өсөлтөө хасах болгочих гэж хэлсэн юм уу гээд Чойжилсүрэн сайдаас асуусан маргаан өчигдрийн чуулган дээр өрнөсөн. Ер нь тус сангийнханг ингэж зөвлөх үү?

-ОУВС төсвийн алдагдлын балансыг тэнцвэржүүлэхэд дэмжлэг өгдөг байгууллага. Хасахтай байх тусмаа сайн гэдэг нь Сангийн сайдын ойлголт байхдаа хөөрхий. Хоёр их наядаар хасахтай явж байгаа төсөв шүү дээ. Өгсөн зааврынх  эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж би харж байгаа. ОУВС төрийн албан хаагчдынхаа 20 хувийг хасаад ирээрэй хэлж явуулсан. Түүнээс биш төрийн албаны зардал, орон тоог нэмээд ирээрэй гэж явуулаагүй байх. Зөвхөн эхний орчуулга нь тийм байсан гэж би бодож байна.

Энэ бол зөвхөн эхлэл нь энэ сарын 10 хүртэл нэг их наяд төгрөгийг гацаасан асуудал Эрдэнэбат сайд дээр унана даа. Бид нар  үүргээ биелүүлье, өмнө нь хэлэлцээрт орьё гэсэн. Өнөөдөр над уруу утсаар холбогдсон зүйл алга.

-Хугацаа өгсөн үү?

-Хойно нь тавьсан шаардлага чинь хугацаа болчихож байгаа юм. Дөрөвдүгээр сарын 10 эхний татвараа өгөхгүй гэдэг чинь 10-нд асуудал дууссан байна шүү гэсэн үг. Аж ахуйн нэгжийн орлогын татвар сар бүрийн 15-нд орно. 600 тэрбум төгрөг улсын төсөвт орохгүй л гэсэн үг. Энэ огноо эрх мэдэлтэнгүүд ойлгохгүй байгаа юм биш биз дээ. Биднийг тоглож байна гэж ойлгоод байгаа юм уу. Энхболд даргат өгсөн захиан дээрээ тодорхой бичсэн байгаа.

-Манай улс өмнө ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад явсан. Хамрагдсанаар онох илүү байв уу, аль эвсэл?

-Манайх урьд нь ОУВС-тай ажиллаж байсан туршлага байгаа.  Сүүлийнх нь 250 сая ам.доллар авсан. Гэхдээ манай төрийг төлөөлж байгаа улсууд дандаа хуурч байсан. Тийм учраас цаад байгууллага чинь бидний хулхийг мэдчихээд яг энэ хууралтаа хийх гэж байна гээд улам хашир болчихоод байгаа. 2005 онд  авсан аваад яасан төсвийн тогтвортой байдлын хуулийг гаргана гэсэн. 2010 онд гаргасан яаж хэрэгжүүлсэн юм. 2011, 2012 онд эдийн засаг 17 хувь хүрэхээр, бүх юмаа хааж ОУВС-г хөөж явуулаад, дэлхийн банкийг гаргаад л бид нар бүгдийг чадна гээд л тэр улсууд. Тэд түүхтэй архивтай  улс. Минут секундээр хэлчихсэн хэлцэл болгон протоколтой байж байгаа. Тэрийг гаргаад үздэг, анализ хийгдэг дэлхийн том мэргэжилтэнгүүд сууж байна. Манайх өөрсдийнхөө тэнэгүүд шиг юм ойлгож, юу ч мэдэхгүй бараг намайг очихоор Монгол, Чингис гээд тэвэрч авна гэсэн гэнэн ойлголтоосоо одоо сал. Төрд ажиллаж байгаа улсуудын хар мөр, жудаггүй, зарчимгүй байсан, хэлсэн амандаа хүрдэггүй нь муухай харагдуулаад байна. Жирийн бизнесмэн, иргэдэд гадныхан муухай хандахгүй. Төр өөртөөгөө ажилла. 

Энхболд даргыг нэлээд хашир, ухаантай, удаан боддог хүн гэж ойлгож байгаа. Долдугаар сарын 01-нийг хүртэл бодохгүй байлгүй дээ.

-Алтанхуяг  сайдын үед ОУВС-гийн хөтөлбөрийг авах гэж хөөцөлдөөд орхисон. Ямар шалтгаанаар больсон юм бол оо?

-Тэр үед гадны тусламж авахаас илүү, эдийн засаг 17 хувиар өсөж байсан үед хаялга байна. Самурай бонд босгох бололцоо гарсан. Эдийн засаг тогтох байлгүй, гадныхан мөнгө өгсөн, арай 0 дээр очино гэж бодохгүй байсан байлгүй. Одоо ч эрдэс баяаг өсч байна. Нөхцөл нааштай байгаа. Энэ дээр манай 76 гишүүний ухааны чадамж мэднэ дээ. Энхболд даргыг нэлээд хашир, ухаантай, удаан боддог хүн гэж ойлгож байгаа. Долдугаар сарын 01-нийг хүртэл бодохгүй байлгүй дээ.

-ААН-үүд татвараа төлөхгүй гэлээ. татварын байгууллагуудаас ямар нэгэн дарамт шахалт ирэх болов уу?  

-Мэдээж төрийг эсрэг хуулийг биелүүлэхгүй байх юм ярихгүй. Нийтийн  сайн сайхны төлөө татвараа төлөх хэрэгтэй. Анхны философи дээр очвол гоё асуудал гарч ирнэ. Төрийн төлөө бид нар татвар төлдөггүй. Албан ёсоор хэлчихье. Татвар төлөхгүй байлаа гээд төр алга болчихдоггүй юм. Бүх татвар төлөгчид улсын сайн сайхны төлөө татвар төлдөг. Улс байвал татвар байдаг юм, татвар байвал улс байдаг. Бид нар үүний төлөө ажиллаж эхэлнэ ээ. Төр хэрвээ дампуурвал эргээд асуудал тавина. УИХ-ын гишүүд юунд тангараг өргөдөг билээ. Монгол Улсын Үндсэн хуулийг яг таг биелүүлнэ ээ гэж. Тэгсэн мөртлөө Үндсэн хуулиасаа гажууд ажиллаад байдаг. Үндсэн хуулиа балиар муухай байна сольё гэж явж байдаг. Өргөсөн тангаргийнхаа эсрэг яваад байгаа улсууд.     П.Түмэн

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
дэд сайдын алба, бусад сумдын орлогч гээд ашиггүй алба зөндөө байна цомхотгох хэрэгтэй шдээ
зочин
2017/04/10 183.177.98.218
М энхболд. Оо
Ямар их зээл авдаг өр тавьдаг алнууд вэ
2017/04/08 202.70.46.218
Ажилтай орлоготой хүмүүс ямар ч маргаангүй л татвар төлнө шүү дээ
Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж явуулаад мөрөөрөө ажлаа хийж амьдралаа залгуулаад явж байсан өчнөөн хүмүүсийн амьдралыг сүйрүүлсэн. Одоо үндэсний компаниудыг сөхрүүлэх нь ээ
2017/04/08 27.123.214.115
Baby
Ununtei muur tulahaas aidag hunuus tsaashaa bai.ulsiin ediin zasagt yu bolood bgaag ooriin amidral deeree oilgo.ediin zasgiin medlegtei hun ene hunii yariag oilgono.
2017/04/08 112.72.11.122
Baby
Demjij bna.yum hiisen hun n ard hotsorch hiigeegui n hiisen zuileer n hoorch yavna tsaana chin.TV9televiziin yariltsiya l da nevtruegiig uzeerei.4sarin 6ni.tuugeer oilgomjtoi yarisan bna lee
2017/04/08 112.72.11.122
Зочин
Хийж бүтээх ажилд саад хийж байхаар болиочээ. Тийм л сүрхий ухаалаг байсан бол урд нь хийхгүй яасын. Сонгуулийн хийрхэл цэцэрхэл эхэллээ гэж зайлуул
2017/04/08 202.9.43.11
Zochin
Ерөнхийлөгчийн сонгууль дөхөх тусам хүмүүсийн тэнэглэл ихсэн юм аа. Ганц нэг үгээр наадан хөөцөлдөж байгаа хүмүүс харин өөрсдөө юу ч хийх хүсэлгүй хар энерги цацаад хүмүүсийг буруу талруу нь турхираад
2017/04/08 202.9.43.11
Tulgaa
Demjine e
2017/04/08 27.123.214.119
Татвар төлөгч ххк
1 жил гүрийхэд эдийн засаг дээрдэнэ гэж байгаа. ОУВС-ТАЙ итгэж байна.
2017/04/08 150.129.140.247
Татвар төлөгч ХХК.
Манайх хуулиа сахиж татвар төлдөг байсан.одоо ч төлнө. Цаашдаа ч төлнө. Юм арай гайгүй болох гэж байхад юм юмаар боож хаагаад яахав. Зовлонгийн түргэн жаргалын удаан гэж 4 жил тэссэн одоо
2017/04/08 150.129.140.247
mng
DEMJIJ BNA!!!!!
2017/04/08 31.209.204.28
Жагаа
Манай компани ч татвар төлөхгүй Дэмжиж байна.
2017/04/07 202.9.42.217
Zochin
Demjij baigaa shuu! Bid unuudriig hurtel tatvar, tsalingiin tuluu butsah zamgui l ajillaj bna.
2017/04/07 66.181.177.248
Зочин
Дэмжиж байна. Би ч бас татвар төлөхгүй. Жагсаал хийвэл очиж нэгдэнээ.
2017/04/07 103.26.195.217
zochin
ENE DALIJGAR ULSAA ERNEES GARGAHKIIG OGT YRIKHGYI BAIGAA CHI EEREE YU HKIISEN UM EERIIG NI OGTSRUUL...
2017/04/07 103.26.195.194
НӨАТ ТӨЛӨГЧ-ИРГЭН
ДЭМЖИЖ БАЙНА,НИЙГМИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ҮГЭЭ ХЭЛЭХИЙН ЗЭРЭГЦЭЭ ҮЙЛДЭЛ Ч БАС ХИЙХ ШААРДЛАГАТАЙ ЦАГ ҮЕ ИРЛЭЭ
2017/04/07 27.123.214.117
irgen
tatvar tatvar tatvar ene mongoliin tumen tatvar....zuv shuu mash ih demjij bna .negdnee ta nartai .songuuliin element l bitgii bolchihooroi
2017/04/07 66.181.178.169
Zochin
Zuv. Mergejliin zasgiin gazar yadaj baigyylaasai. Erunhii said ni hurtel bolovsrol, tyrshlaga nimgen. Ter teg gesen geed l syyzgaah um, mergejiltnuudee ajilluulaach
2017/04/07 202.9.40.194
Өлзий
Лхагважавд баяр хзргэе. Битгий л найраанд орчихоорой. Зөвхөн ийм аргаар л энэ луйварчидын чихийг онгойлгохгүй бол хэний ч үгийг сонсохгүй.
2017/04/07 45.117.34.9
zochin
Bid nar busee changalna geed bsn yaav eruunhii saidiin ug bolgon hariutslaga
2017/04/07 103.50.206.40
зочин
Лхагважавын зөв.Алдагдлаа багасга гэхээр татвар төлөгч ААН,ард иргэдийнхээ карма руу дайрдаг ийм л нам,ийм л ЕС,сангийн сайдыг сонгожээ.Одоо болно эдэнд сануулга өгөх нь зөв.Эдийн засаг ойлгодог ЕС,са
2017/04/07 103.11.194.78
kk
tatavaraas zails hiih geed surjin medegdel hiihee boliod ajilaa sain higeechee
2017/04/07 202.131.235.74
татвар төлөгч иргэн
Төр засаг шоу хийхээс өөр юм хийхгүй болж дээ. Нөгөө ард түмэн биш, төр бүсээ чангална гээд байсан яалаа. Зардлаа бууруулах юу ч хийгээгүй, татвар нэмж хэдэн муу иргэдээ шулах л төсөв оруулж байх шив
2017/04/07 115.187.88.2
Z9chin
Zuv yarisan bn.Bid demjij bn
2017/04/07 27.123.214.116
Ийм том байгууллагыг төлөөлж ярьж байж юмаа сайн ойлгож уншиж байж янз янзын үйлдлээ хийхгүй дээ.
иргэн
2017/04/07 202.70.33.162
zochin
Ajil hiij baigaa negniihee aldaag n helj uguud, tusalj demjihiin orond unagaah ym yrij baidag sain hun lav bishee. Mongolchuud min neg negee demjij, tvshij baij l eh oron hugjij amjiltand hirne shuu d
2017/04/07 66.181.177.75
Zochin
Unen yum heljee
2017/04/07 202.9.41.176
зочин
Дэмжиж бна
2017/04/07 59.153.114.141
Zochin
Vnen l yum helsen bn. Eniig oilgohod zarim neg hvnii tolgoi hvrehgvi bgaa bololtoi!
2017/04/07 202.9.42.64
Er
XAYT gej hend ch hereggui gazar aj ahui negjuuded garal uusel olgoh geed l Meregjilin hyanalt shig chudur tushaa bolj bn
2017/04/07 103.212.118.48
dasdas
chinii bodol chamdaa uldeg. uneheer sain erunhii said gej bodoj baigaa. ergv tugtsug mini
2017/04/07 122.201.25.58
dsadas
dsadsa
2017/04/07 122.201.25.58
zochin
ene alia salbadaa noit geed yum gargaj irj ard tumend achaa uruulcheed uurinkhuu importnii baraa tatvar nemne geheer uhleeldee ard tumend baraa une deer 100 tug nemj tuluud jiliin daraa 10 tug abna.
2017/04/07 103.212.117.76
WM
kkk 30000 huniig ajilgui bolgovol niigemd yaduural ulam nemegdene gedgiig ene hun medehgui yum baih daa. Uuruu yostoi teneg hun
2017/04/07 43.228.130.148
Иргэн
37-39 онд нийт 26,000 орчим хүн барьж 20,000 орчмыг буудсан. Тэгэхээр нөхрийн ярианы тавны нэг нь бодмиой байх магадлалтай байх нь
2017/04/07 202.9.40.132
Иргэн
Нэг их тоо баримттай юм яриад байсан, итгээд байсан, Лхүмбийн хэргээр 100,000 хүн аваачаад буудсан гэж бүлтэрдэг байгаа. Тэр үед нийт хүн ам 600,000 байсан, бараг л насанд хүрсэн бүх эрчүүд
2017/04/07 202.9.40.132
333
ene gej neg alia salbadai baina.
2017/04/07 43.228.130.148
  • Recent
  • Most Read
  • Most Comment