Аргын тооллын 4 сарын 7, Сугар гараг. Билгийн тооллын 11, Их морь одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 20 минутад мандан, 19 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр луу. бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
2017-04-07 08:28:10