УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийхтэй зэрэгцээд 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.Чуулганы өчигдрийн хуралдаанаар тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийж дуусган, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Төсөвтэй холбоотой асуудлыг дөрвөн шатны хэлэлцүүлгээр баталдаг.
Иймд чуулганы өнөөдрийн хуралдаанаар төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Үүнээс өмнө буюу маргааш үдээс өмнө Төсөв, Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороо хуралдаж, 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх хэлэлцэх юм.
Харин чуулган үдээс хойш хуралдаж, төсвийн тодотголын хоёр дахь шатны хэлэлцүүлгийг хийхээр хуваарь гаржээ.
Үдээс өмнө байнгын хороод үдээс хойш чуулган хуралдана
2017-04-07 08:56:58