08:00 цагаас: Хотын дарга С.Батболд тэргүүтэй албаныхан хүлэмжийн аж ахуй, газар тариалан, мах боловсруулах үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатахй танилцана.
09:00 цагаас: УБТЗ-ын Дуу бүжгийн эрдмийн чуулгад МХЕГ-аас зохион байгуулж буй "Аюулгүй хүнс" аяны хүрээнд МХЕГ, НМХГ, УБТЗ хамтран "Аюулгүй хүнс" сургалтыг зохион байгуулна.
11:00 цагаас: Эрүүл мэндийн яамны А танхимд Амиа егүүтгэх сэтгэцийн эмгэгийн талаар мэргэжлийн байгууллагаас мэдээлэл хийнэ.
11:00 цагаас: Маргааш НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд ашиглалтанд орсон барилгуудад гарч буй зөрчлийн талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагаас: "Алтжин" худалдааны төвийн гадна талбайд "Хүнсний аюулгүй байдал" үндэсний хөтөлбөр, "Аюулгүй хүнс" сарын аяны хүрээнд зохион байгуулах хууль сурталчлах өдөрлөг байгуулагдана.
12:00 цагаас: Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн хурлын их танхимд Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан "Хүндэтгэлийн лекц" болно.
12:00 цагаас: Зууны мэдээ сонины мэдээллийн төвд Шударга ёс бүлгэмээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагаас: Монгол туургатны шатрын холбооны байранд МСНЭ-ийн нэрэмжит "Ган Үзэг-2017" шатрын тэмцээн эхэлнэ.
12:00 цагаас: Хэвлэлийн хүрээлэнд Агаар орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийн 9.9 их наяд төгрөг болон хөтөлбөрийн агуулгын талаар Утааны эсрэг ээж аавууд хэвлэлийн хурал хийнэ.
14:00 цагаас: Нийслэлийн Засаг даргын тамгын газрын “А” зааланд Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх “Эрүүл залуус” аяны удирдамж, төлөвлөгөөг хэлэлцүүлэх ажлын хэсгийн уулзалт болно.