Хэдхэн сарын дараа болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр хүн албан ёсоор нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байна. Тодруулбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хотын захирагч асан Э.Бат-Үүл нар мэдэгдээд байгаа. Тэдгээрийн араас Хуульзүйн сайд асан Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ өнөөдөр албан ёсоор зарлалаа. Ингэснээр АН-аас Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдсэн гуравдахь улстөрч болж байна. Түүний хувьд сэтгэлийнхээ дуудлагаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргасан хэмээн тайлбарлалаа.