Хүүхдүүд газ үнэртэж, мансуурсан хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.“Хордлогын үндэсний төвд мансуурсан байдалтай хүн ирлээ” гэсэн мэдээлэл даваа гаригт цагдаагийн байгууллагад ирснийг шалгахад "Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух Т /эр.18н/ нь гэртээ ахуйн хэрэглээний газ үнэртэж мансуурсан байжээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.Мөн өнгөрөгч шөнө 22:00 цагт "Гачууртын ...." тоотод ахуйн хэрэглээний газ үнэртсэн хүүхдүүд байсныг мэдээллийн дагуу илрүүлжээ. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд оршин суух Б /эр.18/, Б /эр.17н/, Т /эр.16н/ нар ахуйн хэрэглээний газ үнэртэж мансуурсан байсан аж. Хэргийн газраас эд мөрийн баримтаар газ /220гр/ хураан авч, Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
Газ үнэртэж мансуурчээ
2015-12-30 09:47:00