8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийсллэийн хэмжээнд 171 барилга газар хөдлөлтөнд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй байна

2017-04-08 12:03:00

Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламж  "Нийслэлийн хэмжээнд мэргэжил, хяналтын байгууллагад бүртгэлтэй 108,455 барилга, байгууламж байна. Үүнээс Ерөнхий Боловсролын Сургууль 275, цэцэрлэг 419, эмнэлэг 464, үзвэр үйлчилгээний 114 барилга байна. 21,566 барилга мэргэжлийн хяналтын шалгалтанд хамрагдсан. Эрсдэлтэй 3,038 барилга байгууламж байгаа нь нийт барилгын 14.08 хувийг эзэлж байна гэдгийг онцолсон юм. Мөн улсын байцаагчийн акт шийдвэрүүд гарсан барилгуудыг танилцуулсан юм.   

Улмаар улсын байцаагчийн акт, дүгнэлтээр 29 сургуулийн барилга, цэцэрлэгийн барилга 51, хоёр эмнэлгийн барилга, орон сууцны 171 барилгыг газар хөдлөлтөнд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй гэж үзэн  буулгах ёстой барилгуудын тоонд оруулсан. Найман сургуулийн барилгыг буулгаж дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн. Мөн 14 цэцэрлэг, гурван эмнэлгийн барилгыг буулгажээ.  Түүнчлэн  зөрчилтэй барилгуудыг танилцуулав.

Хан Уул дүүргийн  нутаг дэвсгэрт баригдсан "Буянт Ухаа-2" хорооллын орон сууцны барилгуудад үйлчилгээний зориулалттай барилга болон үйлчилгээний төвүүд төлөвлөөгүй, "Буянт ухаа-1" хорооллын орон сууцны барилгуудын иргэдээс чанаргүй барилгуудыг шалгуулах талаар өргөдөл гомдол нийт зургаан иргэнээс ирүүлсэн.

Баянгол дүүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Алтай” хотхоны орон сууцны 32 дугаар байрны барилга угсралтын ажлын явцад барилгын техникийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч болон "УБЦТС" ТӨХК-иас цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийх арга хэмжээ авсан. Мөн л зөрчил арилаагүй байхад 2016 оны гуравдугаар сард улсын комисс ажиллаж хүлээж авсан байгаа юм.

Чингэлтэй дүүргийн IV хороо, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны цахим архивын барилга угсралтын ажлыг “Нийслэл өргөө” ХХК нь дутуу гүйцэтгэсэн байхад 2015 онд улсын комисс ажиллаж ашиглалтад хүлээн авсан.

2017 оны дөрвөн сарын 02-ны өдөр “Номин фейшн” ХХК-ийн “Номин их дэлгүүрийн”-ийн бэлэн хувцасны /Терранова/ тасагт дүүжин таазны төмөр рамыг стандартын дагуу угсраагүй, олон тооны гэрэл дүүжилсэн байсны улмаас дүүжин тааз нурж худалдагч болон үйлчлүүлэгч гэмтсэн тохиолдол гарсан. Осолд өртсөн хүмүүс “Гэмтэл согог судлалын үндсэний төв”-д эмчлүүлж байна. Одоогоор уг тасгийн үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл хугацаагаар хэсэгчлэн зогсоожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment