8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өрийг өрөөр дарсанаа хүлээн зөвшөөрлөө

2017-04-07 16:43:28

УИХ-ын чуулган өнөөдрийн хуралдаан эхлэж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Мэдээлэл хийх үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 580 сая ам.долларын өрийг хэрхэн дарсан талаар мэдээлэл өгчээ. Ерөнхий сайд хэлэхдээХөгжлийн банкны 580 сая ам.долларын Евро бондын өрийг дарсан явдал дээр маргаан байгаад байна. Нэг бол өөрийн халааснаасаа гаргаад дарна. Нөгөө бол зээл аваад л дарна шүү дээ. Бид нар халаасандаа мөнгөтэй байсан. Гэхдээ энэ мөнгөөрөө дарчих юм бол санхүүгийн зах зээл дээр тогтворгүй байдал үүсэх, валютын ханшинд нөлөөлөх эрсдэл байсан учраас өрийг дахин санхүүжүүлэх арга хэмжээ авсан. Та 5.75, 8.75 гэсэн хүү яриад байна. 5.75 хувийн хүүтэй бондыг босгоход МУ-ын эзийн засгийн өсөлт 17 хувьтай байсан. Ямар нэгэн хугацаа тулсан өр байхгүй. Валютын нөөц нь 2 тэрбум долларын нөөцтэй байсан. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа билээ. Харин манай улсад 3,3 тэрбум долларын хөрөнгө оруулагчийн санал ирсэн. Үүнийг үндэслэж хөрөнгө оруулагчид Монгол Улсад итгэл сэргэж байна” гэх тайлбарыг хэллээ.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hochintere
AN- n hulgailj offshort hiisen ur shiriig darah gej zugej baij araihiij darlaa.Ur shiriig darahgui baisaar huugiin huugiin ur nemj bh estoi ymuu
2017/04/13 185.64.197.129
Зочин
Өрийг өрөөр дарахгүй юугаар дарах байсан юм Ардчилсан намын хулгайч нар хулгайлсан мөнгөө мвч ирхээр өрийг нь дарнаа!!!!!
2017/04/08 202.9.41.172
,Zochin
Eereer yaj telj chadah bilee,oilgomjtoi
2017/04/07 66.181.185.58
  • Recent
  • Most Read
  • Most Comment