
Санкт-Петербургийн орон сууцны байранд тавьсан тэсрэх төхөөрөмжийг мэргэжилтнүүд аюулгүй болгон устгасан тухай РИА Новости агентлаг мэдээлэв.
Пүрэв гарагийн өглөө аюултай төхөөрөмжийг Товарищескийн өргөн чөлөөний №22к1 байрнаас илрүүлээд байшингийн хийн хоолойг хааж, оршин суугчдыг нь хажуугийн хүүхдийн цэцэрлэгт нүүлгэн уг тэсрэх төхөөрөмжийг аюулгүй болгон устгалаа гэж хотын тэр дүүргийн төлөөлөгч хэлжээ.
 
               
                  
 
          
          
           
          
          
           
          
          
          


 
               
               
               
               
              