Булган аймгийн Зэд-Хантай бүтээлийн нурууны бүс, Сэлэнгэ сумын Тариахтай багийн нутаг Хуурай хөндийн арын амуудад ой, хээрийн түймэр гарчээ. Түймрийн улмаас нийт 900 орчим га талбай шатсан байна. Урьдчилсан дүгнэлтээр бүрэн унтраагүй тамхины ишнээс гал гарсныг тогтоосон байна. Иймд, хуурайшилт ихтэй үед иргэд, малчид санамсар болгоомжгүй үйлдлээс гал алдахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Нэг тамхины ишнээс болж 900 орчим га талбай шатжээ
2017-04-08 11:35:22