8o
Улаанбаатар хот
mobile menu

Шороон болон цасан шуурга шуурна

2017-04-09 10:00:00

Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын урьдчилсан мэдээг гаргажээ.

Өнөөдөр  Хангай, Хөвсгөлийн уулсаар, 10-11-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно.

Салхи 10-нд төв болон зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр, 11-12-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. 11-12-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment