8o
Улаанбаатар хот
mobile menu

Манай улсад 70-90 мянган хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байна

2017-04-09 10:20:00

Хар тамхи болон мансаруулах бодисын талаар судалгаа тоон баримтыг хүргүүлж байна. Манай улсад 70-90 мянган хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн албаны тоо баримт байна. Та доорхи мэдээллээс хар тамхины талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 

  1. Хэдэн жилийн өмнө хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн хүн жилд 20 бүртгэгддэг байсан. Харин сүүлийн жилүүдэд 200 болж нэмэгдсэн.
  2. 18-35 насныхан хэрэглэх нь зонхилдог. Сүүлийн үед насан хүрээгүй буюу ЕБС-ийн сурагчид хэрэглэх нь тохиолдол гарсаар байна
  3. Манай улсад 18-35 насны 70-90 мянган хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг.
  4. Хар тамхи мансууруулах бодис хэрэглэгчийн дийлэнх хувийг эрэгтэйчүүд эзэлдэг.
  5. Манай орны зарим нутаг дэвсгэрт мансууруулах төрлийн ургамал хяналтгүй ургадаг, түүнийг устгах ажил хангалтгүй зохион байгууллагддаг.
  6. Хэрэглэгч, донтогч болсон тохиолдолд элбэг.
  7. Манай улс хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгч үйлдвэрлэгч 2 том оронтой хил залгаа оршдог.
  8. 18 сая хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгч байна гэсэн судалгаа байдаг бол үүнээс  жилд Харин хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгч дундаас нэг жилд  70,000 хүн буюу өдөрт дунджаар 192 хүн  нас бардаг.
  9. 2345000 хүн хар тамхи, мансууруулах бодисын хамааралтай болсон гэж албан ёсны бүртгэлтэй  байдаг. Жилд дунджаар 243,000 мансуурагч, донтогч нэмэгддэг гэсэн тоо баримт байдаг байна. 
  10. БНХАУ-д 94, ОХУ-д 5, Казакстанд 3, Германд 1, Малайзад 5, Унгарт 3, Бангладешт 3,  Грект 1, Болгарт 1, Славак улсад 1 нийт 117 хүн хар тамхи мансууруулах бодистой холбогдсон хүмүүс. 
  11. Хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн 13, хадгалсан 15, хилээр нэвтрүүлсэн 41, хэрэглэсэн 39 бусдад дамжуулсан 1 иргэн тус тус шүүхээс ял шийтгэл авсан. 
  12. Дэлхийд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүсээс хамгийн бага нь 11 настай хүүхэд байсан байна.
  13. БНХАУ-аас ихэвчлэн амфетамин, метамфетамины төрлийн мөс /ICE /болон мансууруулах ургамлын гаралтай шавар /HASHISH/ бодис нийлүүлэгдэж байна.
  14. 2016 онд үйлдэгдсэн гэмт хэрэг 2015 онд үйлдэгдсэн гэмт хэргээс 30 буюу 37.9 хувиар, холбогдогч 55 хүнээр буюу 32.5 хувиар өссөн.
  15. 2017 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар бүртгэгдсэн гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг дөрөв буюу 57.1 хувиар, холбогдогч дөрөв буюу 21 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
  16. ОХУ-аас “Анданте” нэршилтэй эм орж ирж байна. Энэ эм нь эмийн сангуудаар энгийн эмийн адил худалдаалагдаж байна. “Анданте” эмийг 80.000-100.000 төгрөгөөр зарж борлуулах тохиолдол тасрахгүй байна.
  17. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альша, Баяннуур аймгуудтай хиллэдэг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Гашуун сухайтын хилийн боомт, Гурван тэс сумын Шивээ хүрэнгийн хилийн боомтуудаар оруулж ирээд байгаа  “Ми Ми” гэх нунтаг цагаан бодисын хэрэглээ сүүлийн үед ихссэн байна.
  18. 2014 оноос 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 38,3 килограмм Каннабис, 1,6 килограмм Мөс, 134 грамм Гашиш, долоон ширхэг экстази, 3542 ширхэг мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, 0,4 грамм кокаин хураагджээ. Эдгээрийг мөнгөн дүнгээр тооцвол нийт 964,520,000 төгрөгийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодис хууль бусаар зарагдсан байна.
  19. Монгол Улс нь Эрүүгийн хуулиар мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисын бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан тохиолдолд 2-25 жил хүртэлх хорих ял шийтгэхээр заасан байдаг.
  20. Нийгэмд ядуурал үүсгэдэг хор хөнөөлтэй.
  21. Хар тамхи, мансууруулах бодис нь архи, тамхинаас 60 дахин илүү хортой, сөрөг нөлөөтэй.
  22. Дэлхий дээр 3300 гаруй төрийн бус байгууллага энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
  23. Хар тамхи, мансууруулах бодис тарьж хэрэглэдэг хүмүүсийн 50 хувь нь ДОХ-ын халдвар авах магадлалтай.
  24. Дэлхий дээр 200 гаруй сая хүн хар тамхи, мансууруулах бодис идэвхтэй хэрэглэдэг гэсэн судалгааг НҮБ гаргажээ.
  25. Ямар бодис хэрэглэснээс нь шалтгаалж эхлээд их хэмжээгээр унтах эсвэл хэт сэтгэлийн хөөрөлд автах инээх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
  26. Хэд хэдэн удаагийн давтамжтай хэрэглэсэн хүн бусдаас өөрийгөө тусгаарлаж, энэ төрлийн бодис худалдаалдаг хүмүүст хандаж эхэлдэг. Өсвөр үеийнхээ эцэг, эхээ тохоо байдаг.
  27. Үндэстэн дамнасан аюул манайд цэцэглэж байна.
  28. Хар тамхи, мансууруулах бодисыг хувийн бизнестэй, санхүүгийн байдал тогтвортой хүмүүс хэрэглэх нь ихэссэн.
  29. 2016 онд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдыг тоо 19-25 насныхан 114, 26-35 насныхан 71, 35-аас дээш насны 33 хүн тус тус холбогджээ.
  30. Уг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоо муу, орчин үеийн техник, технологи хангалтгүй.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Dakhar
Araggui shuu dee kharangiin Lkhavgaa met zarim bayn ailiin khuukhediig ter tsag khugatsaadana buudsan bol odoo iim suyl baikhgui shuu dee zarim daa olon niitiin tuluu zolios khii
2017/04/09 202.179.23.219
  • Recent
  • Most Read
  • Most Comment