8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Алтанзул: Эмэгтэйчүүдийн 30 хувь нь умайн гадуурх жирэмслэлтэнд өртөх эрсдэл бий

2017-04-10 09:00:00

-Нэг удаа умайн гаднах жирэмслэлт болсон хүн ахиж болох тохиолдол бий-

Умайн гаднах жирэмслэлт гэж юу бэ, түүнээс хэрхэн сэргийлэх талаар Эх барих, эмэгтэйчүүдийн эмч О.Алтанзултай ярилцлаа.  

-Умайн гадуурх жирэмслэлт гэж юу бэ. Юунаас үүдэж савны гадуурх жирэмслэлт бий болж байна вэ?

-Умайн гаднах жирэмслэлт гэдэг нь жирэмсэн үр хөврөл маань умайдаа (хүмүүсийн дунд ярьж хэвшсэнээр савандаа) биш өөр газар бэхлэгдэхийг хэлнэ. Тэр нь үр хөврөл умайд очихдоо дамжин туулдаг замын аль ч хэсэгт байж болно. Өөрөөр хэлбэл, эхлээд өндгөвчнөөс эм бэлгийн эс гадагшилна, дараа нь үрийн сувгаар дамжин явахдаа эр бэлгийн эстэй нийлж үр тогтолт явагдана. Ингээд үр тогтсон эс үрийн хоолойгоор цааш явсаар умайд орж аль нэг хананд нь бэхлэгддэг. Гэтэл янз бүрийн үрэвсэл, наалдацаас болж үрийн хоолой нарийсч бөглөрөөд үр хөврөл цааш дамжих боломжгүй болж замдаа гацдаг. Иймээс нийт умайн гадуурх жирэмслэлтийн ихэнх нь үрийн хоолойд болдог. Харин бас ховор тохиолдолд өндгөвчинд, хэвлийд байрлах нь бий.

-Умайн гаднах жирэмслэлт ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

Нийт умайн гадуурх жирэмслэлтийн ихэнх нь үрийн хоолойд болдог. Харин бас ховор тохиолдолд өндгөвчинд, хэвлийд байрлах нь бий.

-Юуны түрүүнд жирэмсэн болсон л юм чинь биений юм ирэхээ болино, дотор муухай оргиж болно гээд яг л хэвийн жирэмсэнтэй адил шинж тэмдгүүд илэрч эхэлнэ. Мөн хэвлийгээр өвдөх, гэдэс цанхайх шинж тэмдгүүд нэмэгдэнэ. Тиймээс жирэмсэн болсоноо мэдсэн даруйд л ЭХО-д харуулж жирэмсэнийхээ байрлал ба явцыг хянуулах нь чухал.

-Умайн гаднах жирэмслэлт аль насныханд илүү их тохиолдоод байна вэ?

-Ер нь бол аль ч насанд тохиолдож болно. Анхны жирэмслэлт ч умайн гадуурх байх тохиолдол гардаг. Тиймээс эмэгтэйчүүд маань жил бүр нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, үрэвсэл, наалдац байгаа эсэхээ үзүүлж, эмчлүүлж байх хэрэгтэй.

Эм болон мэс заслын арга гэж хоёр арга байна. Үүсгэвэр жижиг үед эмээр шимэгдүүлж болдог. Эмэнд үр дүнгүй тохиолдолд мэс заслын аргаар үүсгэврийг шувтарч эсвэл тайрч авна.

-Умайн гаднах жирэмслэлт болсон тохиолдолд хэрхэн яаж эмчилдэг вэ?

-Эмчилгээний хувьд гэвэл нэгэнт буруу газар байрласан үр хөврөлийг аврах боломжгүй. Тиймээс түүнийг томорч задрахаас нь өмнө устгаж арилгах хэрэгтэй болдог. Ингэхдээ аль болох бусад эд эрхтэнээ бүтнээр нь хадгалж авч үлдэхийг эмч нар хичээдэг. Үүндэм болон мэс заслын арга гэж хоёр аргаар эмчилнэ. Үүсгэвэр жижиг үед эмээр шимэгдүүлж болдог. Эмэнд үр дүнгүй тохиолдолд мэс заслын аргаар үүсгэврийг шувтарч эсвэл тайрч авна.

-Нийт жирэмслэлтийн хэдэн хувь нь умайн гаднах жирэмслэлт болоод байна вэ?

-Ер нь бол манай оронд гурван жирэмслэлтийн нэг нь үр хөндөлтөөр төгсдөг гэсэн харамсалтай мэдээлэл байдаг. Үүнээс үзэхэд эмэгтэйчүүдийн 30 хувь нь умайн гадуурх жирэмслэлтэнд өртөх эрсдэл бий.

-Үр хөндөлт умайн гаднах жирэмслэлтэд нөлөөлөх үү. Умайн гаднах жирэмслэлтийн шалтгаан. Умайн гаднах жирэмслэлт үүсэхэд нөлөөлдөг эрдэлстэй хүчин зүйлс юу байна вэ?

-Түрүүн хэлсэнчлэн гол шалтгаан нь үрэвсэл ба наалдац болдог. Бэлгийн замын халдвар, үр хөндөлт, спираль ба бусад умайд хийгдсэн ажилбарууд үүнд нөлөөлнө. 

-Нэг удаа умайн гаднах жирэмслэлт болсон хүн ахиж умайн гадуурх жирэмслэлт болох тохиолдол бий юу?

Хэрвээ мэс заслаар тухайн үүсгэвэр байсан талын үрийн хоолойг тайрч авсан бол дахиж тэр талын үрийн хоолойгоор жирэмслэх ямар ч боломж байхгүй.

-Нэг удаа умайн гаднах жирэмслэлт болсон хүн ахиж болох тохиолдол бий. Тиймээс нэг удаа умайн гаднах жирэмслэлт тохиолдсон бол дахин давтуулахгүйн тулд дараа нь курс эмчилгээ хийлгэх гаардлагатай. Үүнээс гадна жил бүр үзлэгтээ хамрагдана. Ялангуяа дараа нь дахиж жирэмслэхээсээ өмнө төлөвлөж байгаад дахиад урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэсэн нь дээр.

-Дараа нь хэвийн жирэмслэлт болж болох уу. Энэ нь эх, хүүхдийн эрүүл мэндэд ямар хор хөнөөлтэй вэ?

-Сайн эмчилгээ хийлгээд дараачийн жирэмслэлт нь умайдаа орсон тохиолдолд бол хүүхдэд ямар ч нөлөө байхгүй. Харин умайн гадуурх жирэмслэлт өөрөө эхэд тодорхой хэмжээгээр сөрөг үр дагавартай. Хэрвээ мэс заслаар тухайн үүсгэвэр байсан талын үрийн хоолойг тайрч авсан бол дахиж тэр талын үрийн хоолойгоор жирэмслэх ямар ч боломж байхгүй. Тэгэхээр жирэмслэх боломж нь ч гэсэн 50 хувь болоод буурч байгаа гэсэн үг. Мөн хэрвээ умайн гадуурх жирэмсэн гэдгээ мэдээгүй удаан явбал нөгөө буруу газарт байрласан үүсгэвэр маань томорсоор нэг л өдөр гэнэт хагарч дотуур цус алдалт үүсч эхийн амь насанд аюултай болно. Иймд умайн гадуурх жирэмслэлтийг заавал тасалж зогсоодог.

-Умайн гаднах жирэмслэлтээс хэрхэн яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Эмэгтэйчүүд маань умайд ямар нэгэн ажилбар хийлгэсний дараа наалдац болон үрэвслийн эсрэг эмчилгээ сайн хийлгэж байх хэрэгтэй. Үүнд үр хөндөлт, олон жил спиральтай байсан, кесар хагалгаа хийлгэсэн зэрэг орно. Мөн тогтмол үзлэг, эмчилгээнд хамрагдаж хэвших шаардлагатай. Тодруулбал, жилдээ нэг удаа, холдлоо гэхэд 1-2 жилдээ 1 удаа заавал эмчдээ үзүүлж байх хэрэгтэй.

-Эмэгтэйчүүд энэ талаар хэр мэдээлэлтэй байна вэ. Бүсгүйчүүддээ хандаж  зөвлөгөө мэдээлэл өгнө үү?

-Ер нь бол ард түмэн энэ талаар ойлголттой байдаг. Нарийн зүйлийг нь сайн мэдэхгүй ч гэсэн бүгд л умайн гадуурх жирэмслэлтийн талаар сонсч байсан, муу мэдээ гэдгийг гадарладаг. Харин шалтгааных нь талаар сайн мэддэггүй.  Бүсгүйчүүд маань хамгийн гол нь жирэмслэлтээ л сайн төлөвлөж сурмаар байна. Ихэнхдээ л төлөвлөөгүй байж байгаад жирэмсэн болсон байдаг. Тэгээд жирэмсэн болсоноо хожуу мэддэг. Тиймээс жирэмслэлтэндээ ямар ч бэлтгэлгүй байдаг. Зарим нь өмнө нь үрэвсэлтэй байсан, наалдацтай байсан дээрээ жирэмсэн болчихдог. Хэрвээ жирэмслэлтээ төлөвлөдөг байсан бол жирэмсэн болохоосоо өмнө эмчдээ үзүүлээд үрэвсэлээ эмчлүүлээд аюулгүй жирэмсэн болох боломжтой. Тиймээс бүсгүйчүүд минь жирэмслэхээр төлөвлөж байгаа бол эхлээд эмчид хандаж эмчилгээ хийлгэж байгаа жирэмслэвэл таны эрүүл мэнд, танай гэр бүлд ирэх шинэ хүн маш чухал гэдгийг зөвлөе.  

-Ярилцсанд баярлалаа. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Chaak
Sain bain uu bi 2 udaa sawnii gaduurah jirmselt bolood hagalgaand orson bi odoo yawal jiremsen boloh we awag bi yu
2022/05/27 202.126.89.228
Хайр
Умайн гадуурх жирэмслэлт болсон тохиолдолд өсөхгүй байна гэж байх уу ? Бас гэдсэнд хөдөлгөөн мэдрэгдээд бна
2022/01/13 66.181.161.99
B.sarnai
odoo gurawtah hvvtei boltson bn lda teren sawanda orogvv bn gesen bi yahaa medkvv bn tusalch
2021/02/08 202.126.88.45
b.sarnai
bi 3 udaa jeremsen boljna anhiin hvvhdee zulbuultsan yma teged udalgvv taihad hvvtei bolson teriiga torvvlii gj bodij basanchan taihad zulbaitsan
2021/02/08 202.126.88.45
B.Sarnai
eoxod uzvvlhed sawanda orogvv bn gesen bi odoo yahaa medkvv bn nadaa tusalch
2021/02/08 202.126.88.45
naraa
2020.11.05 bi yg odoo deerh baidaltai tulgaraad hagalgaand orchood hewtj bnaaa ohin busguichvvd mn dooroosoo daarah urewseltei ih udaan hugtsaanii tirsh ywah ih muu gene shvv dulaan ywbal 1000 lan
2020/11/04 202.126.88.33
Saraa
Tester 2 zuras garad exod harultal mdegdehgui dara n bieni yum irsen dussanihan dara ahin test uzsen tgd mash budeg 2 zuras ene umain gadurah u
2020/03/06 202.126.88.198
Эээнээ
Умайн гадуурх гэдэгээ яаж мэдэх үү савандаа орж ирэхгүй бараг сар боллоо
2020/01/08 66.181.161.115
saraa
Сая 10н сард савны гадуурх жирэмслэлт болоод нэг талынхаа өндгөвчийг нөгөө талынхаа үрийн сувагтай авхуулсан би дахиж жирэмсэн болох уууу. please
2018/11/18 202.179.31.24
Санааа
Сайн байна уу .саяхан савны гадуурх жирэмслэлт болсон нэг талынхаа өндгөвчийг тайруулсан дахиад жирэмсэн болох боловуу
2018/10/19 66.181.161.115
Gerlee
Sn bnauu bi 2017oni 11sarin27nd bienii ym ireed 12.25nd sawnii gaduurh gdge medeed taria tariulj gargasan yma tgsen odoo 14.15weeekte jiremsen ene tariag tariulsani daraa jiremselj bldogui ym gene
2018/05/17 66.181.161.37
  • Recent
  • Most Read
  • Most Comment