8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвөрхангай аймагт сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна

2017-04-10 08:50:38

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал багийн “Усчны хоолой” гэдэг газар иргэн Д /42 настай, эмэгтэй/ 2017.03.22-ны өдрийн 16:00 цагт малдаа яваад сураггүй болсон дуудлага 2017.03.23-ны өдөр аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Тэгвэл орон нутгийн 19 иргэн, нийт 46 хүн, Арвайн тал багийн “Хараацай хайрхан” уулын өврөөс 63 км газрыг явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Мөн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн “Буянт гол” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км/ иргэн Б /27 настай, эрэгтэй/ 2017.04.02-ны малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.04.03-ны авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, Булган аймгийн Тэшиг сумаас 14 хүн, нийт 21 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр Дулаан хаан уул, Тастын ой уул, Зорлигийн гол, Буянт голын бургас зэрэг газруудад эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрлийн ажиллагаа үргэлжилж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment