Хан-Уул дүүргийн нутаг, Зайсан орчмын "Tuul one" хотхоноос хоёр охин үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал хэрэг өчигдөр оройн 21:00 цагийн үед гарсан байна. Охид орцны цонхоор үсэрсэн аж. Эх сурвалжийн хэлж буйгаар амиа алдсан охид 16 настай гэнэ. Тэд одоогоор ямар шалтгааны улмаас амиа хорлосон болон хэдэн давхраас үсэрсэн нь тодорхойгүй байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.
Ахлах ангийн сурагч охид өндрөөс унаж амиа алдсан хэрэг гарчээ
2017-04-10 10:02:00