Хотын авто замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх болон тарах цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, эхлэн нийслэлийн төр захиргааны байгууллагууд өглөө 08:00 цагт ажлаа эхлүүлж, орой 17:30 цагт тарахаар болжээ.
Одоо төрийн байгууллагуудын мөрдөж байгаа цагийн хуваариар 08.30-18.00 цагийн хооронд ажилладаг. Энэхүү зохицуулалтыг энэ сарын 15-наас аравдугаар сарын 1 хүртэл мөрдөх аж. Тус зохицуулалт нийслэлийн Захирагчийн ажлын алба, нийслэлийн ЗДТГ, Автозамын газар, Аудитын газар зэрэг хэрэгжүүлэгч агентлагууд, харъяа байгууллагуудад хамаарагдах юм байна.