Хан-Уул дүүрэг дэх Зайсан орчмын "Tuul one" хотхоны орцны цонхоор хоёр охин үсэрч амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Охидыг үсрэхийг харсан оршин суугчид тэр дороо цагдаад дуудлага өгсөн байна. Хохирогчдыг хэн болохыг тогтоогоогүй байгаа бөгөөд ямар шалтгаанаар үсэрсэн нь тодорхойгүй байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр, харамсалтайгаар амиа алдсан охид тус дүүргийн 115 дугаар дунд сургуулийн орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 12 дугаар ангийн охид байжээ.Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Амиа хорлосон охидууд 12 дугаар ангийн охид байжээ
2017-04-10 14:39:00