Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан баг Баарт гэх газар 33 настай эрэгтэй Н-ийн гэрт Хашаат сумын Цайдам багийн харьят 16 настай эрэгтэй О нь ТОЗ-8 буугаар оролдож байгаад хүнрүү сум алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Цахир сумын харьят 17 настай эмэгтэй Л-ийг буудаж гэмтээн Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Насанд хүрээгүй, бага насны хүүхэд буугаар тоглож байгаад нэгнийхээ аминд хүрсэн аймшигт хэрэг өмнө нь гарч байсан. Улмаар иргэдийг ангийн болон дурсгалын буу, сумаа хүүхдээс хол, далд байлгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байсан билээ. Харамсалтай нь орон нутагт ийм төрлийн хэрэг үйлдэгдсээр байгаагийн тод жишээ дээрх хэрэг болж байна.
Хүүхэд буугаар оролдож байгаад сум алджээ
2017-04-10 15:34:18