“Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар олон нийтийн санал бодлын шинэ судалгаагаа танилцуулсан байна. Судалгаанд Улаанбаатар хот болон Завхан, Хэнтий, Архангай, Төв, Өвөрхангай, Дорноговь аймгуудийн 1,200 иргэд хамрагдсан байна. Энэ удаагийн судалгааны улс төрчдийн рейтинг УИХ-ын С.Жавхлан тэргүүлсэн бол дэд байрт Н.Энхбаяр, Р.Амаржаргал, Ц. Нямдорж, С.Ганбаатар, Х.Баттулга, Б.Жаргалсайхан, Б.Бат-Эрдэнэ, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг нар эхний аравт шалгарсан байна.
"Топ-10" улстөрчийн жагсаалтыг С.Жавхлан тэргүүллээ
2017-04-10 16:35:00