Он гарсаар гар түймрийн 43 дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Хамгийн сүүлд гэхэд Чингэлтэй дүүрэгт согтуу иргэн хашааны өвсөө шатааж байгаад гал алдаж, гэрээ шатаасан байна. Тиймээс иргэд та бүхнийг гал түймрийн аюулд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн жил бүр ийм дуудлага нэлээд ирдэг талаар мэргэжилтнүүд онцоллоо.
Хашааны өвсөө шатааж байгаад гал алджээ
2017-04-10 18:20:00