8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-04-11 08:42:00

09.00 цагт Туушин зочид буудлын 5-н давхрын Соёмбо танхимд ХЗДХЯ, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” сэдэвт Үндэсний чуулган зохион байгуулна. Энэхүү чуулганд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогчдод тусламж үзүүлэх үүрэг бүхий Хамтарсан багт ажиллах 21 аймаг, 9 дүүргийн цагдаагийн байгууллагын алба хаагч, нийгмийн болон эрүүл мэндийн ажилтан, Орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга нар зэрэг 150 гаруй төлөөлөгч оролцоно. Мөн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара нар оролцож үг хэлнэ.

09.30 цагт Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль дээр “Монгол улсын аюулгүй байдлын орчин-батлан хамгаалах бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, ҮАБЗ-ийн Ажлын алба, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, ҮАБ-ыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, ҮБХИС-ийн эрдэмтэн, судлаач, багш нар оролцоно.

11.00 цагт Нийслэлийн иргэний танхимд "Агаарын бохирдол бууруулах, хог хаягдал, орчны эрүүл ахуйн цэвэр цэмцгэр байдлыг хангахад хороодын Засаг дарга нарын оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг болно.

11.30 цагт Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д  Өргүй монголын төлөө 218,1 хөдөлгөөнөөс Монгол улсын өрийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д  Иргэдийн шударга шүүх ТББ-аас Шударга Шүүх Монголыг аварна Цуглаан зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл