НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол ирэх ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 16-ний өдөр явагдана. Энэ удаагийн сугалаанд 2017 оны гуравдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг багтаах юм байна. Сугалаанд оролцохын тулд худалдан авсан баримтуудаа дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн байх ёстой юм.Сугалааны тохирлыг ирэх ням гарагийн 19:35 цагт явагдана.
НӨАТ-ын сугалааны тохирол энэ ням гарагт явагдана
2017-04-11 08:44:18