Өнгөрсөн сард Монгол-Германы хамтарсан “Про капитал” судалгааны төвөөс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр бүхий улстөрчдийн рейтингийн судалгаа хийж дүнг танилцуулсан билээ. Тэд УИХ-д суудалтай гурван нам буюу МАН, АН, МАХН-аас хэнийг нэр дэвшүүлэхийг хүсч буйг танджээ.
Судалгааны дүнд МАН-аас М.Энхболд хамгийн олон хүний санал авсан бол Д.Лүндээжанцан удаалсан билээ. Харин АН-аас Р.Амаржаргал тэргүүлж, Г.Батхүү дараа нь бичигдэж байв.
Харин дараагийн судалгаа болох “Сант Марал” сан ээлжит судалгаагаа танилцуулж байна. Судалгаанд Улаанбаатар хот болон Завхан, Хэнтий, Архангай, Төв, Өвөрхангай, Дорноговь аймгуудийн 1,200 иргэд хамрагдсан байна. Энэ удаагийн судалгааны улс төрчдийн рейтингээр нийслэлд УИХ-ын С.Жавхлан тэргүүлсэн бол дэд байрт Н.Энхбаяр, Р.Амаржаргал, Ц. Нямдорж, С.Ганбаатар, Х.Баттулга, Б.Жаргалсайхан, Б.Бат-Эрдэнэ, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг нар эхний аравт шалгарсан байна.
улстөрчдийн рейтинг Улаанбаатар хотод:
-
С. Жавхлан
-
Н. Энхбаяр
-
Р. Амаржаргал
-
Ц. Нямдорж
-
С. Ганбаатар
-
Х. Баттулга
-
Б. Жаргалсайхан
-
Б. Бат-Эрдэнэ
-
Э. Бат Үүл
-
Н. Алтанхуяг нар шалгарсан байна.
Харин хөдөө орон нутгийн рейтингээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тэргүүлсэн бол Н.Энхбаяр удааллаа. Харин эхний аравт жагссан улс төрчдийг нэрлэвэл М.Энхболд, Ц.Нямдорж, З.Амаржаргал, С.Жавхлан, Н.Алтанхуяг, Н.Багабанди, С.Ганбаатар, Х.Баттулга нар эхний аравт багтсан байна. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн цагт дараагийн Ерөнхийлөгч хэн бэ гэсэн асуулт олон нийтийн анхаарлын төвд байна. Дээрх судалгаанаас харахад дараах улс төрчид Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл ялах магадлалтай байна. Тодруулбал, Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь Та энэ оны сонгуулиар ерөнхийлэгч болоосой гэж хүсдэг вэ? Гэсэн судалгаагаар Улаанбаатар болох хөдөө орон нутагт МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Р.Амаржаргал нар дээгүүр санал авсан байна.
АН-аас хамгийн олон санал авсан эрхэм бол Р.Амаржаргал. Нэр цэвэр гэх үзүүлэлтийг иргэд онцолсон бололтой. Чадварлаг эдийн засагч, улстөрийн манлайлагч гэх түүний эерэг чанарууд олонтой АН-аас нэр дэвших хамгийн боломжтой хүн гэж судалгаанд онцолжээ.
Харин Н.Энхбаярын ял 2018 онд дуусна, тиймээс Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхгүй” гэх тайлбар хүчтэй явж байна. Гэсэн ч МАХН-ын үүнийг үл хайхран Н.Энхбаярыг намаасаа нэр дэвшүүлнэ хэмээн мэдэгдээд байгаа билээ. Дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлалтай хүний тоонд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ орсон байна. Түүний хувьд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар өрсөлдөн өвдөг шороодож байсан билээ. Харин өнгөрсөн гуравдугаар сард тэрбээр “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгээр орсон дугаар нь гарсаны дараагаар ард түмний хандлага бас ч гэж сайжирсан харагдаж байна. Хөдөө орон нутагт дээгүүр санал авсан хүний тоонд МАН-ын дарга УИХ-ын дарга М.Энхболд оржээ. М.Энхболд намаа ялалтад хүргэсэн лидер. Мөн тэрээр төрийн гурван өндөрлөгөөс хоёрынх нь албыг хашиж үзсэн “хашир” толгой. Энэ замналыг туулсан хүн төрийн тэргүүнээр сонгогддог бичигдээгүй хууль байдаг гэлтэй, иргэдийн сонголт ч ийм жишиг тогтоох хандлагатай нь ажиглагддаг билээ. Мөн УИХ-ын гишүүн С.Жавхланг нэр дэвшвэл цөөнгүй хүмүүс дэмжинэ гэсэн байна. Түүний хувьд энэ удаагийн судалгааны улс төрчдийн рейтингээрээ тэргүүлээд байгаа билээ. Харин уншигч таны бодлоор дараагийн Ерөнхийлөгч хэн бэ?