8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ эрүүгийн 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ

2017-04-11 09:26:31

Авлигатай тэмцэх газар дөрөвдүгээр сарын 3-7-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 12 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 1 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг прокурорт шилжүүлж, 1 хэргийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэж, 1 хэргийг түдгэлзүүлжээ. АТГ одоогоор 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment