8o
Улаанбаатар хот
mobile menu

Нүцгэлсэн эмэгтэйчүүд дахин жагсаал хийхээр боллоо

2017-04-11 10:03:58

“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр" буюу мартаар Сүхбаатарын талбай дээр гурван бүсгүй хагас нүцгэн жагссан. Тэгвэл эдгээр эмэгтэйчүүд “Март эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” ТББ байгуулж, дахин жагсаал зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал тэд энэ сарын 12-нд 15.00-18.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд жагсаал хийхээр төлөвлөсөн байна. Иймээс тайван жагсаал хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, зөвшөөрөл авахаар Хотын дарга С.Батболдод ханджээ.

Эдгээр эмэгтэйчүүд энэ удаад “ОФФШОРЧИД, УЛС ТӨРИЙН АВИЛГЫН ЭСРЭГ ЭЭЖ НАРЫН ДУУ ХООЛОЙ” тайван цуглаан хийхээр төлөвлөөд байгаагаа өөрсдийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна. Мөн тэд тайван цуглаанд оролцох хүмүүс үндэснийхээ хувцастай ирж үзэл бодлоо илэрхийлэхийг хүсчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
боль боль ичгүүргүй заваан юмнууд.гадныхныг дуурайж.шал тэнэг юм. хувцастай жагсвал цаад юмнууд нь мөнгө өгөхгүй гэсэн юм байлгүй дээ.
2017/04/11 59.153.87.40
  • Recent
  • Most Read
  • Most Comment