8o
Улаанбаатар хот
mobile menu

“ДҮНЖИНГАРАВ” худалдааны төвийн зорчих хэсгийн эвдрэлийг засварлалаа

2017-04-11 10:17:58

2017 оны 04 дүгээрсарын 05-ны өдөр “Дүнжингарав” худалдааны төвийн баруун талын авто замын зорчих хэсэгт үүссэн эвдрэлийг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Засвар ашиглалтын алба 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр ачааны автомашин, бага оврын автомашин, бобкат,  гар нягтруулагч ашиглан дайргаар дүүргэж нягтруулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэ ажлын хүрээнд 23м2 цөмөрсөн талбайн 12м3  тохиромжгүй хөрсийг ухаж мөн хэмжээний дайргаар дүүргэлт хийн нягтруулж зорчих хэсгийг аюулгүй болгосон байна. Хаврын авто замын засвар, арчлалтын ажлын хүрээнд тухайн замын эвдрэлийг асфальт бетоноор нөхөөс хийх юм

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
худал мэдээлэл
Худлаа мэдээлэл юунд 7 хоногийн турш дахин дахин тавиад байгаа юм бэ? 30 минутын өмнө л засаагүй нүх хэвээрээ жижиг машинууд тойрч гарах гээд бие биеэ шүргэн алдан тойрч гарч байна,
2017/04/11 150.129.142.232
  • Recent
  • Most Read
  • Most Comment