Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 74,222 татвар төлөгч иргэн 2016 оны тайлан ирүүлсэн бөгөөд нийт 45.0 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулсан байна. Татварын Ерөнхий газраас ХХОАТ-ын буцаан олголтоо авах иргэдийн эхний ээлжийн олголтын материалыг Нийслэлийн Төрийн санд шилжүүлсэн байна. Тиймээс та татварын буцаан олголтдоо хамрагдсан эсэхээ харьяа дүүргийнхээ Татварын хэлстээс тодруулах боломжтой юм байна.
Татварын буцаан олголтонд хамрагдсан эсэхээ тодруулаарай
2017-04-11 10:26:00