“Монголоо аваръя хөдөлгөөн”-ий зохицуулагч Ц.Ганхуягийг өчигдөр 14:00 цагийн орчим баривчилсан байна. Түүнийг ямар шалгаанаар баривчилсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулахыг оролдсон хэргээр баривчилсан гэв.