8o
Улаанбаатар хот
mobile menu

Оффшор бүс дэх хөрөнгийг эргүүлэн татна

2017-04-11 12:04:00

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Тус хуулийн төсөлд хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн албан тушаалтнууд болон түүний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх, мөнгө байршуулах, улмаар компани байгуулж хөрөнгө оруулалт хийхийг хориглож буй юм. ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага зэрэг байгууллагуудаас жил бүр мөнгө угаах, хууль бусаар олсон хөрөнгөө нуух боломжийг бүрдүүлсэн улс орнуудын жагсаалтыг гаргадаг. 2015 онд Сингапур, Хонгконг зэрэг 42 орныг нэрлэсэн байна. Засгийн газар өөрсдийн болон олон улсын байгууллагын судалгаанд тулгуурлан оффшор бүсийг тогтоохоор хуулийн төсөлд тусгасан байна. Мөн төрийн албанд орохоор нэр дэвшигч нь оффшор бүсэд данстай бол түүнийгээ зургаан сарын дотор эгүүлэн татахаар тусгажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
hahaha songuul bolgonii umnu . saihan shaah yum aaaa . songuuliin margaash esergeereee . gichiii yumaaa
2017/04/12 188.64.243.212
Mongol huu
Оффшортонгуудыг 6 сарын дотор юмаа зохицуул гэж байгаа юм уу? Хөрөнгө орлогоо хуурамчаар мэдүүлсэн тохиолдолд Нууцласан хөрөнгийг шууд улсын орлого болгоно энэ тэр гэж заавал сайхан болох нь.
2017/04/12 115.163.13.108
Зочин
Баяр баярцогт 2 ыг яаж ч чадахгүй бгаа М.Энхболдыг яах.вэ
2017/04/11 59.153.115.100
Зочин
чадах ууу айн худлаа бүлтрээд ард.түмний толгойг эргүүлэхдээ бүүр сурцан гарууд
2017/04/11 59.153.115.100
Шудрага бай
Худлаа чалчиа яриагаар хуураад байлгүй эхлээд Баяр,Баярцогт 2-ын хөрөнгийг хурааж цаазаар ав, Дахиж мөнгө идэж зувчуулах хүнгүй болноо.
2017/04/11 43.250.126.98
Иргэн
Ард түмний тархийг угааж, үлгэр яригчид татаж чадах уу? Хоосон яригчид,хуулийнхаа төслийг яаралтай хэрэгжүүл дээ.
2017/04/11 202.9.41.13
zochin
mongoliin 40 garui hynii 17 n terbum orchim dollar ug bysed bgaa yum bna.yyniig tug d shiljyylvel toonii mashind ch barag bagtahaargyi too garch bgaa biz manaihaan...
2017/04/11 43.242.242.131
  • Recent
  • Most Read
  • Most Comment