Цагдаагийн сургуулийн 333 дугаар дамжааны сонсогч Б.Ганбаяр эх, хүүхдийн амь аварлаа.“Mongolian Pajero Club”-ээс санаачлан зохион байгуулсан бартаат замын уралдааны төрлийн "Scorpion 4x4" тэмцээн 04 дүгээр сарын 08-ны өдөр Налайх дүүрэг дэх элсэн карьерын талбайд болжээ. Тус уралдааны үеэр “Nissan Tiida” автомашин жолоодсон согтуу жолооч авто осол гаргаж, 3 орчим насны хүүхэд тэвэрсэн эхийг дайрч, хүнд гэмтэл учруулжээ.
Осол гарах үеэр ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн 333 дугаар дамжааны сонсогч Б.Ганбаяр тэрхүү машиныг холдуулан эх, хүүхдийг аварч, яаралтай тусламж үзүүлж эмнэлэгт хүргэсний ачаар амь насыг нь аварчээ.