УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Монголын Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүл ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэгдсэн бусад хуулийн төслүүд, Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн.Тэгвэл 09.00 цагт товлогдсон ч одоо хэр нь эхлээгүй байна. Учир нь гишүүд танхимд цуглахгүй байгаа юм.
Ирц бүрдэхгүй байна
2015-12-30 12:13:00