АНУ-ын агаарын тээврийн United Airlines компанийн хамгаалалтын ажилтнуудын балмад үйлдэл зорчигчдыг цочиролд оруулжээ. Энэ талаарх бичлэгийг онгоцонд байсан нэгэн зорчигч хийсэн бөгөөд дунд эргэм насны ази эрэгтэйг суудлаас нь хүчээр татан онгоцны шалаар чирэн гаргаж байгааг харуулжээ.
Компанийн зүгээс сайн дураараа үлдэх хүнд компанийн зүгээс 400 ам.долларын нөхөн төлбөрийг онгоцны буудалд нэг хонох төлбөр өгөхөө зарласан ч хүн олдоогүй байна. Тиймээс хамгаалалтынхан өөрсдөө сонгожээ.