Зогсоолд тавьсан машины толь хулгайлдаг бүлэглэлийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна. Тодруулбал, СХД-4 “Орчлон-2” хорооллын автомашины зогсоолд байсан автомашинуудын толь 04-р сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө алдагдсан байна” гэсэн мэдээллийг шалгахад, СХД-4 хороонд суух О /эр.35н/-гийн “Toyota iPsum” автомашины 1ш толь, иргэн Д /эр.23н/-гийн “Toyota Prius-20” автомашины 2ш толь, иргэн П /эр.69н/-ын “Toyota Harrier” автомашины 2ш толь, иргэн Н /эр.29н/-ын“Toyota Prius-11” автомашины 2 ш толь, иргэн Ж /эр.26н/-гийн “Toyota Prius-11” автомашины 2ш толь гээд нийт 5 автомашины 9 ш толийг тус дүүрэгт хороонд суух А /эр.23н/ гэгч нь бусадтай бүлэглэн хулгайлсныг илрүүлэн шалгаж байгаа аж.
Мөн автомашины шил хагалж бусдын эд зүйлийг хэрэг гарсаар байна. Өнгөрсөн шөнө БЗД-ийн нутаг дэвсгэрт машинаа байрлуулсан Vitz маркын автомашины салхины шилийг хагалж зугтсан хэрэг гарчээ. Уг хэрэг БЗД-ийн цагдаагийн II хэлтэст шалгагдаж байна.