Нийтийн тээврийн бүх зорчигчид энэ сарын 1-нээс эхлэн картаар зорчиж эхэлсэн. Ингэснээр автобус баазуудын орлого хоёр дахин өсжээ. Өөрөөр хэлбэл дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө автобус баазууд өдөрт 45 сая төгрөг олдог байжээ. Харин зөвхөн картаар үйлчлүүлэх шаардлага тавьснаас хойш өдрийн орлого нь 90 сая төгрөг болж нэмэгдсэн аж.Зорчигчид автобусны картаа цэнэглэж зорчихоос гадна банкны карт, сим картаа цэнэглээд зорчих боломжтой юм.