8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр Дэлхийн дутуу төрөгсөдийн өдөр

2015-11-17 14:34:00

Өнөөдөр дэлхий нийтээрээ дутуу төрөгсөдийн өдрийг тэмдэглэж байна. Дэлхий нийтэд дутуу төрөгсөдийн өдрийг 2009 оноос эхлэн “Дэлхийд 10 нярай тутмын нэг нь дутуу нярай төрдөг” гэсэн уриан дор тэмдэглэж эхэлжээ. Дэлхийд жил бүр 15 сая нярай дутуу төрж байгаагийн 1 сая нь нас барж байна. Дутуу төрөгсөдийн өдөрт 50 гаруй улс орон нэгдэж, дутуу төрөхөөс сэргийлэх, дутуу нярайн тусламжийг сайжруулах зорилгоор дутуу төрөлттэй холбоотой асуудалд анхаарал хандуулсан олон үйл ажиллагааг зохион байгуулдаг байна.

Мөн өнөөдөр Олон улсын оюутны эрхийн өдөр тохиож байна. 1939 онд Нацистууд Прага хотын их сургуулийг хүчээр эзэлжээ. Энэ нь Чехославакийг эзэлсэн Нацистуудыг оюутнууд жагсаж эсэргүүцлээ илэрхийлснээс үүдэлтэй. Нацист дэглэмийг эсэргүүцэгч оюутан Яан Оплетал болон ажилчин Вадклав Седлчекийг амийг хөнөөснөөс болжээ. Гэвч энэхүү эсэргүүцэл нь эмгэнэлтэйгээр дууссан бөгөөд Нацистууд Чехославакийн дээд сургуулиудыг хаан, 9 оюутныг багштай нь хамт шүүх хуралгүйгээр 1939 оны 11 дүгээр сарын 17-нд цаазаар авсан байна. Энэ үеэс хойш Дэлхийн оюутны эрхийг хамгаалах өдөр болон их дээд сургуулиуд олон улсад тэмдэглэсээр иржээ. Мөн 1941 оны 11 дүгээр сарын 17-нд Чех улсын оюутан Оп­лата Прага хотноо дэлхийн II дайныг эсэргүүцэж мянга мянган оюутнуудын эрхийн төлөө өөрийн биеийг шатаа­сан түүхтэй. НҮБ-аас тэрхүү өдрийг "Олон улсын оюутны эрх"-ийн өдөр болгожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment