УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, Н.Учрал, М.Билэгт, М.Оюунчимэг нарын гишүүд өнөөдөр Оффшорын эсрэг лобби бүлэг байгуулсан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Өнөөдөр Оюутолгой, Тамсагийн бүх мөнгө Монголоор орж ирэхгүй байгаа.
Байгалийнхаа баялгийг зараад идчихсэн улсуудад өнөөдөр ямар ч хариуцлага хүлээлгэхгүй байна. Тэд авлигад авсан мөнгөө гадагшаа гаргаад оффшорт нуучихсан, ийм шударга бус байж болохгүй. ОУВС манай Засгийн газартай хэлэлцээр хийхдээ энэ тал дээр хяналт талаар огт дурдаагүй байна. Тиймээс бид цаашид түр хороо байгуулах замаар асуудлыг зохих газарт нь тавьж ажиллах болно. Оффшор дансны асуудлаар бид гадны томоохон орнуудаас мэдээлэл авах боломжтой гэж харж байна. Бидэнд эхнээсээ мэдээллүүд ирж байгаа. Тухайлбал, Швейцарийн нэгэн томоохон банкинд 10 сая доллар нуусан асуудал гарч ирсэн. Үүнийг гадны байгууллагатай хамтраад шалгана” хэмээн мэдэгдлээ.
Ц.Даваасүрэн: Швейцарийн банкинд 10 сая доллар нуусан асуудал гарч ирсэн
2017-04-11 16:38:43