8o
Улаанбаатар хот
mobile menu

Жолоодох эрхийн лавлагааг ТҮЦ-ээс аваарай

2015-12-30 12:40:00

Жолоодох эрхийн лавлагаа, Жолоочийн эрхийг сэргээх лавлагааг иргэд ТҮЦ машинаас авах боломжтой боллоо. “Үндэсний дата төв” УТУГ нь Цагдаагийн ерөнхий газартай  хамтран энэхүү үйлчилгээг хүргэж эхлээд байна.Ингэснээр нийслэлд болон орон нутагт ажиллаж буй ТҮЦ машинаас иргэд энэхүү үйлчилгээг авч, ЦЕГ, түүний харьяа Лицинзийн төвөөр үйлчлүүлэх юм.ТҮЦ машинаас иргэд Төрсний бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхний лавлагаа, Оршин суугаа хаягын тодорхойлолт, Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа, Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа, Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэх захиалах, Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа, Иргэний үнэмлэхний баримт авах, Татварын лавлагаа, Цахилгааны төлбөр төлөх, Гаалийн байгууллагад өртэй эсэх лавлагаа, Ачааны авто машины зөвшөөрөл, Төрийн үйлчилгээний цахим системд нэвтрэх эрх авах, Жолоодох эрхийн лавлагаа,Жолоочийн эрх сэргээх лавлагаа гэх 18 төрлийн үйлчилгээг авч байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment