8o
Улаанбаатар хот
mobile menu

Шугамын уян хоолой задарч, хүмүүс түлэгджээ

2015-12-30 12:55:00

Дулааны шугамын уян хоолой задарч, хүмүүс түлэгджээ. Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 13 дугаар байрны жижүүрийн өрөөнд 15 мм дулааны шугамын уян хоолой задарсаны улмаас дөрвөн хүн түлэгдсэн байна.Ослын дуудлага өчигдөр өөр 13:10 цагт онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид ажиллажээ. Иргэн А /16 настай, эрэгтэй/, Б /32 настай, эмэгтэй/, О /49 настай, эмэгтэй/, Б /22 настай, эрэгтэй/ нар халуун усанд түлэгдэж, улайлт өгсөн байсныг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment