8o
Улаанбаатар хот
mobile menu

Бүх нийтээр ажил хаявал яанам бэ

2017-04-12 11:07:00

Бүх нийтээр ажил хаялт зарлавал яана вэМҮХАҮТ, МҮЭ, Ажил олгогч эздийн холбоо ажил хаялт зарлахад тун ойртсон гэдгийг мэдэгдсэн. УИХ-ын даргад МҮХАҮТ-аас дараах санал, шаардлагуудыг хүргүүлсэн. Тодруулбал, Төсвийн зардлыг 2017 оны батлагдсан төсвөөс огт нэмэгдүүлэхгүй байх. Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тодотголоор нийт зарлага ба цэвэр зээлийг батлагдсан түвшнээс 220.7 тэрбум төгрөгөөр нэмсэн байна.

Төрийн захиргааны албан хаагчдийн тоог 20 хувь, үйлчилгээний албан хаагчдийн тоог 10 хувиар тус тус бууруулах. 2012 оноос хойш төрийн албан хаагчдийн тоо ойролцоогоор 15 хувь буюу 24 мянгаар өссөн байна. Мөн төрийн албан хаагчдийн шаардлагагүй зардал, нэг удаагийн буцалтгүй тусламж, тэтгэмжийг зогсоох.

Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх. Эдийн засаг хямралтай, аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого буурсан хүнд нөхцөл байдалд НДШ-ийг нэмэгдүүлэх нь ажлын байр буурах, улмаар ядуурал ихсэх нөхцөл болно.

Аж ахуйн нэгжийн орлогын татвар сар бүрийн 15-нд орно. 600 тэрбум төгрөг улсын төсөвт орохгүй нь. Төрийн үйлчилгээ ч тасалдах нь.

Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байх;  

Тодорхой салбарт дэмжлэг үзүүлэх, зарим барааны үнэ тогтворжуулах нэрийн дор зах зээлийн зарчмаар тэгш, шударга өрсөлдөх боломжийг хааж буй татварын хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг үзүүлэхгүй байх.

Онцгой албан татварыг нэмэгдүүлэхгүй байх.

Төсвөөс татаас авдаг, алдагдал өндөртэй төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, татан буулгах асуудлыг яаралтай шийдвэрлэх;

Тэтгэврийн насыг үе шаттай нэмэх асуудалд тооцоо, судалгаатай хандан шийдвэр гаргах. Энд баталгаатай ажлын байртай төрийн 183 мянга гаруй албан хаагчдийн тэтгэврийн насыг нэмэх асуудлыг төр өөрөө мэдэж зохицуулах боломжтой ч чөлөөт зах зээлд ажиллаж байгаа нэг сая гаруй иргэд баталгаагүй, тогтворгүй ажлын байранд ажилладаг гэдгийг онцгойлон анхаарах шаардлагатай. Мөн монгол хүний насжилт, салбарын онцлог, ажлын байрны нөхцөл, тогтвортой байдал зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үзэх хэрэгтэй хэмээн шаардсан байгаа. Тэгвэл өнөөдөр ямар нэгэн хариу өгсөнгүй.

Эдийн засгийн өсөлтийг богино хугацаанд түргэсгэх томоохон төслүүдийг хөдөлгөх гэх мэт гарц шийдлүүдийг хайгаасай.

Төсвийн тодотгол энэ хэвээр батлагдаж, аж ахуйн нэгжүүд татвар төлөлтөө зогсоовол эдийн засаг нэлээд хүндрэл үүсэх тодорхой. Аж ахуйн нэгжийн орлогын татвар сар бүрийн 15-нд орно. 600 тэрбум төгрөг улсын төсөвт орохгүй нь. Төрийн үйлчилгээ ч тасалдах нь.

Өнөөдөр эдийн засгийн суурь үзүүлэлтүүд арай эерэг хандлагатай гарч байгаа. ОУВС-тай хамтрахаар боллоо гэснээр олон улсын төвшинд манай улсын нэр хүнд өсч байна. Эрдэс бүтээгдэхүүний үнэ  нэмэгдэж байгаа учраас экспортын орлого нэмэгдлээ. Ийм эерэг нөхцөлийг зөв ашиглаасай. Эдийн засгийн өсөлтийг богино хугацаанд түргэсгэх томоохон төслүүдийг хөдөлгөх гэх мэт гарц шийдлүүдийг хайгаасай.

Хэлэлцүүлгийн явцад төсвийн тодотголын төсөл Засгийн газраас анх өргөн барьсанаасаа  нэлээдгүй өөрчлөлтэйгөөр батлагдах “үнэр ханхийх” хандлага ажиглагдсан.  УИХ-ын гишүүд төсвийн тодотгол дахь аж ахуйн нэгж, иргэдэд чиглэсэн татвар нэмэх асуудалд шүүмжлэлтэй басхүү болгоомжтой хандаж харагдсан. Энэ мэтчлэн нааштайгаар шийдэгдээсэй дээ.

Өнөөдөр Чуулганы хуралдаанаар улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд. Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг явагдана.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг явагдана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen2
Ugohgui bid hool hunse bazah ur huuhde tejej dilehgui bolj bn .Hotin darga ta end anharach.im humus tanai namig tanig muhai haragdulj bn.ard tumend tebcher baragdah ue bdgimshde.
2017/04/13 122.151.239.208
Irgen
Tur zasag shidbertei alham hihgui bn.alban tushalin byalu hurtsen namin tomilgonud ard bidnig doromjilj bn.Oro suutsni udirdah gazrin dargantsarud gereeni dagu higded guitsetgel n orchihson mungig
2017/04/13 122.151.239.208
Uls ornoro ajil hayaj temtsie
Zochin
2017/04/13 122.151.239.208
иргэн
их хурлыг тарааж дахин сонгууль явуул өөрсдийгээ л бодсон хүмүүс ихдээд бна. улс орон ард түмнээ боддог төрийн хүн хэрэгтэй байна. социализмын үед хүн рүүгээ чиглэдэг байсан одоо хаана бна. өөрсөд рүү
2017/04/12 202.179.24.46
иргэн
яг үнэн бид хөдлөх болсон боол болж нэгхэн олдох насаа дуусгах уу
2017/04/12 202.179.24.46
иргэн
нийгэм үнэхээр замбараагүй бна.. хөдөөнийхөн их орж ирээд гудамж зам нь цул нус цэр машин нь багтахгүй цалин бага өр зээлэндээ баригдсан муухай ааштай хөгжиж чадахгүй яана даа......
2017/04/12 202.179.24.46
Зочин
Нэг сайхан эсэргүүцэл үзүүлж төрөө хөдөлгөхөөр байна.Яах вэ.Та бид хүчээ нэгтгэх гүй бол төр биднийг бус өөрсдийгөө тэтгэж байна.
2017/04/12 99.100.111.145
иргэн
манайхан дэндүү хүлцэнгүй бна. ниийгэм биднээр боолоо болгочихоод хэдхэн төгрөг өгөөд байхад дуугай л зүтгээд байдаг.дэндүү тэнэг хүмүүс юм даа социализмын үед бүх юм үнэгүй байсан .
2017/04/12 202.179.24.46
лхагв
ажил хаях хоер л нохцолд ажилчид ажил хаядаг цалин нэмэх,ажиллах нохцол сайжруулах энэ бол ходолморийн хуулийн л асуудал гэвч одоо vед vvнээс том зорилт тоц тэмцэл хэрэгтэй
2017/04/12 202.179.26.53
emch
emnelgiin ajilchid ajil hayhad belen baigaa shuu
2017/04/12 124.158.92.27
  • Recent
  • Most Read
  • Most Comment