8o
Улаанбаатар хот
mobile menu

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал асуулга эхэллээ

2017-04-12 12:06:00

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал асуулга эхэллээҮндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга энэ сарын 29, 30-нд орон даяар болно. Энэхүү зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл найман хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд даргаар нь Д.Ламжав, Н.Жанцанноров нар ажиллаж байна. Санал асуулга хоёр үе шаттай. Нэгдүгээр үе шат өнөөдөр 17.00 цагаас орон даяар эхэлж байна. Үндэсний статистикийн хороо 21 аймаг, 9 дүүргээс санамсаргүй түүврийн аргаар насанд хүрсэн 1570 хүнийг сонгожээ. Хоёрдугаар үе шатанд эдгээр хүнээс 50 хувийг түүврийн аргаар сонгож, 29, 30-нд өдрүүдэд Төрийн ордонд болох хэлэлцүүлэгт оролцоно. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зургаан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийнэ. Үндэсний статистикийн хороо хоёр шатны санал асуулгын дүнгийн тайлан гаргаж, тавдугаар сарын 4-ний дотор Зөвлөлдөх зөвлөлд танилцуулна. Зөвлөлдөх зөвлөл тавдугаар сарын 5-ны дотор зөвлөмж гаргаж УИХ-д танилцуулна гэх мэт шат дараалалтай явагдах аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл