
Сургуулийн үдийн цайндаа хордож нэг хүүхэд нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, Төв аймгийн Батсүмбэр сумын 3 сурагч хоолонд хордсоны улмаас 1 нь нас барж, 2 нь яаралтай эмчилгээнд орсон байна. Хоолонд хордсон хоёр хүүхдийг Халдварт, өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д эмчилж байгаа юм байна.



