8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэргийг нуусны золиос эрдэнэт хүний амь баймгүй байна

2017-04-12 12:51:00

Зэвсэгт хүчинтэй холбоотой хэргийг нууцлаж хав дардгаа болимоор юмМонгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ та яагаад дуугүй байна вэ. Ид шижигнэх насан дээрээ явсан идэр хоёр залуу амь насаа алдчихлаа. Батлан хамгаалахын сайд Та албан ёсоор өөрийн биеэр эмгэнэл илэрхийлж зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийхээ хариуцлагыг чангатгахгүй бол хээрийн сургуулилтын талбарт эрдэнэт хүний амь эрсдэх явдал энгийн үзэгдэл болох нь. Энгийн үзэгдэл хэмээн тодотгохын учир нь он гарсаар хоёр удаа гранат дэлбэрсэн хэрэг гарлаа.

Уг хэргийг ЗХЖШ-ынхан мэдээллийг хэвлэлийнхнээс нууцалж, хав дарж байсан. Хав дарсны балаг ийм байдалтай үргэлжилсээр байх уу.

ЗХЖШ-ын анги салбарууд ЗХЖШ-ын 2016-2017 оны батлагдсан хээрийн сургалтын хүрээнд командлалын болон төгсөлтийн шалгалтын үеэр сургалтын үеэр байлдааны Мөн Орхон аймгийн Зэсвэгт хүчний 186 дугаар сургуулилтын үеэр гранат дэлбэрч, 19 настай байлдагч хоёр нүдээ хүндээр гэмтээж гурван хурууг түлсэн хэрэг өнгөрсөн хоёрдугаар сарын 14-ний өдөр гарсан байдаг. Уг хэргийг ЗХЖШ-ынхан мэдээллийг хэвлэлийнхнээс нууцалж, хав дарж байсан. Хав дарсны балаг ийм байдалтай үргэлжилсээр байх уу. Хээрийн сургуулийн явцад гранат дэлбэрэх нь хоёр шалтгаантай байдаг гэсэн. Тухайн байлдагч, албан хаагчийн болгоомжгүй байдлаас эсвэл галт хэрэгслийн хадгалалт ашиглалтын байдлаас дэлбэрэх магадлалтай гэсэн. Зэвсэгт хүчний хэмжээнд хавар, намрын улиралд хээрийн сургуулилалт шалгалт явуулдаг. Төлөвлөгөөний дагуу цэргийн ангиуд бэлтгэл сургуулилалтаа хийдэг.

Хариуцлага алдсан бол хүлээх хэрэгтэй.

Ослын шалтгааныг хууль хяналтынхан тодруулж, дүгнэлт гарсны дараа хэрвээ буруутай бол хариуцлагаа хүлээнэ гэсэн байна. Хариуцлага алдсан бол хүлээх хэрэгтэй. Галт хэрэгслийн хадгалалт ашиглалтын байдалд шалгалт хийх, албан хаагч болгоомжгүй байдал давтагдаж аюул осол гараад байгаа нь сургалт, сургуулилтын заах аргаа шинэчилж сайжруулах зэрэг арга хэмжээг яаралтай авах хэрэгтэйг сануулаад байгаа бус уу. Ер нь зэвсэгт хүчинтэй холбоотой хэргийг аль болох нууцлах гээд байдагаа одоо болимоор юм. Нуусны балаг золиос нь эрдэнэт хүний амь нас баймгүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Ter Baterdeniig buhiin urguund ni avaachij tushaagaachee. Esgii hiih gazar nohoi hereggui shde. Mergejiliin hunii ni BHSaidaar taviachee bulainuudaa. Huuhen erguulehees uur ajilgui shde Baterdene chin
2017/04/12 122.201.31.203
  • Recent
  • Most Read
  • Most Comment