
Төв аймгийн Батсүмбэр сумын 3 сурагч хоолонд хордсоны улмаас 1 нь нас барж, 2 нь яаралтай эмчилгээнд орсон талаар мэдээлэл хүргэсэн билээ. Хоолонд хордсон хоёр хүүхдийг Халдварт, өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д эмчилж байгаа юм байна. Хүүхдүүдийн хордсон шалтгааныг олон янзаар мэдээлж байгаа ч үдийн цайнаас хордоогүй гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Тэд сургуулийн дотуур байрны хоолноосоо хордсон байж болзошгүй байгаа аж. Хоолонд хордсон сурагчид нэг айлын хүүхдүүд байжээ.



