Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярын нээлтийн арга хэмжээг Төрийн соёрхолт найруулагч Б.Наранбаатар найруулахаар боллоо. Тэрбээр өнгөрсөн жилийн баяр наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагааг найруулж байсан бол энэ жилийн мөн найруулахаар болсон байна.
Наадмын урлаг соёлын арга хэмжээний зардлыг 1.039.560 төгрөгөөр төсөвлөжээ. Үүнээс наадмын нээлт хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах зардалд 850 сая төгрөг, Улаанбаатарын үдэшцэнгүүнийг 198 сая төгрөг, Хүй долоон худагт болдог соёлын наадмыг 25 сая төгрөгөөртус тус тооцсон аж.
Үүнээс гадна баяр наадмыг зохион байгуулах салбар хороодоос нийт 4 тэрбум 376.5 сая төгрөгийн зардлын санал ирүүлснээс наадмын нийт төсвийг 2 тэрбум 769.9 сая төгрөг байхаар тооцжээ. Дээрх төсвийн зардлыг хэлэлцээд, Монгол Улсын Шадар сайд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд өргөн мэдүүлэхээр болов.