8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэлэлцүүлэг гурван цагаар завсарлалаа

2017-04-12 17:09:29

Хэлэлцүүлэг гурван цагаар завсарлалааЧуулганы хуралдаанаар улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд. Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг эхэллээ.

Д.Эрдэнэбат: ...Сайд нарын багц 400 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгааг заавал эргэж харах ёстой. Тэтгэврийн насыг 65-д хүргэх дэлхийн жишигт хүргэх гэдэг асуудал маш олон эргэлзээг төрүүлж иргэд бухимдаж байна. Монгол хүний дундаж наслалт 65. Ажилгүйдэл өндөр, эрс тэс уур амьсгалтай, үйлдвэрлэл сул хөгжсөн манай оронд дэлхийн нийтийн жишиг насанд таарах уу гэдэг дээр иргэдийн дунд эргэлзээ их байгааг заавал эргэж харах ёстой.

Дөрөвдүгээрт, импортын онцгой албан татварт ард түмний унаа болсон “Приус” автомашин онцгой албан татварт хамруулахаар орж ирж байгаа. 0-3 жилийн буюу шинэ “Приус” маркийн автомашин 375000 төгрөг дээшлээд 5 сая төгрөгийн татвар төлөхөөр оруулж ирж байгааг залруулах нь зүйтэй. Тавдугаарт, иргэдийн татварын ачаалал эрс нэмэгдэж байна. Цалинг гурван жил нэмэхгүй гэж царцаана гэсэн. 42 саяас дээш жилийн орлоготой иргэнд 4/1-ийг татварын орлого болгож авах нь зөв үү, буруу юу.

Зургадугаарт, эдийн засгийн хямралтай үед нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх нь буруу гэж үзэж байна. Энэ нь аж ахуйн нэгжид асар их ачаалал болон очиж байгаа. Долдугаарт, ОУВС орлогоо нэмэгдүүлж зарлагаа хас, алдагдлаа бууруул  гэсэн шаардлагыг тавьсан. Гэтэл төсөв орлого хасагдаад зарлага, алдагдал нь нэмэгдээд орж ирж байна. Тус  сангийн хамгийн гол зарчмын шаардлагыг биелүүлэхгүй байна гэж харж байна. Наймдугаарт, цэргийн албан хаагчийн эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуульд гадаадад боловсрол эзэмшиж байгаа 450 гаруй цэргийн албан хаагчийг сурах боломжгүй болгосон хуулийн төсөл орж ирж байна. Цэрэг офицерийн нийгмийн халамж алдагдах байдал орж ирж байгаа тул энэ үндэслэлүүдээр тав хоногийн завсарлага авах нь зүйтэй гэж үзэж байна.

М.Энхболд:АН-ын бүлгийн төсвийн тодотголын хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авья гэсэн  санал гаргаж байгаа юм байна. Эрдэнэбат дарга нөхцөл байдлыг ойлгож байгаа байх. Төсвийн тодотголыг бид богино хугацаанд шуурхай хийх явдал бол цаашид ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд салшгүй холбоотой. Эдийн засгийн өнөөгийн байдлаас гарах хамгийн зөв арга зам бол ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлж хандивлагч орнууд бусад байгууллагуудын дэмжлэг зөвлөлгөөг авах урьд болсон зүйлүүд дээр бодитой үнэлэлт дүгнэлт гаргуулах гишүүд болон олон түмэн ийм байр суурьтай байгаа. Тав хоногийн завсарлага өгөх боломж байхгүй. Та бүхэн Засгийн газраас, төсвийн байнгын хорооноос тодруулах зүйл байгаа бол бүлэгтээ цагийн дотор энэ завсарлагаа аваад эргэж орж ирэх, дүгнэлтээ уншаад өнөөдөр хэлэлцүүлгээ үргэлжлүүлэх нь зүйтэй байх.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:Нэг цагт энэ асуудлыг шийднэ гэж байхгүй. Ингэж болохгүй.  ОУВС-гийн асуудлаар туйлшраад үгүйсгээд байгаа зүйл алга. Тодорхой хэдэн зүйл дээр асуудлыг ярьж байгаа. ОУВС-гийн суурин Төлөөлөгч ярилцлага өгсөн байна билээ. Захирлын зөвлөл нь энэ сарын 28-нд хуралдах юм билээ. Тийм учраас хугацаанд шахагдсан зүйл алга. Тэнд ноцтой зүйл хэлсэн байна. Засгийн газар энэ ОУВС-д оруулах хөтөлбөрөө өөрсдөө боловсруулсан гэж байгаа юм. Өөрсдөө боловсруулсан гэдгийг Чойжилсүрэн сайд юу гэж орчуулсан гэхээр ОУВС ингэж хий гэж хэлээд байгаа юм аа, шаардаад байна гээд яриад байдаг. Та бүгдийг энэ бүхнээ эрүүлээр хараач гэж та нар бас завсарлага өгөөд байгаа юм. Болохгүй зөрүүтэй юм байгаад байна. ОУВС-гийн суурин төлөөлөгчийг авч уулзана гэж бодож байна. Та нар үнэхээр ийм тулган шаардаад байгаа юм уу гэдгийг, эсвэл Засгийн газар та нар нэрийг барииад байгаа юу гэж асууна. Заавал ярилцах ёстой. Энэ чинь Монгол орны хувь заяаны асуудал шүү дээ.

М.Энхболд: Тодорхой хугацаа заасан асуудал цаг өгөхгүй байх дэг байгаа. Тсвийн тодотголыг аль болох түргэн хугацаанд хийх  тус сангийн Захирлын  хуралд нөлөөлөх асуудал чухал. Зөв ойлгооч ээ. Гурван цагийн хугацаанд асууж тодруул. Гурван цагийн завсарлага өгье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment