8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-04-13 08:32:52

09.00 цагт “Пума империал” зочид буудал, Сургалтын танхимд Монгол Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх зорилгоор нийт 482 “Хамтарсан баг” ажиллаж байна. Тэгвэл эдгээр хамтарсан багийн гишүүдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, тэдэнд хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд үндсэн ойлголт өгөх , хамтарсан багийн үндэсний сургагч багш бэлтгэх зорилготой сургалт эхэлнэ. Тус арга хэмжээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнес болон хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцоно. 

10.00 цагт МCS Плазагийн 4-н давхарт Дэлхийн Банкнаас хагас жил тутамд гаргадаг бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн судалгаа болох Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг Дэлхийн Банкны оффис танилцуулна.

10.00 цагт УИХ дахь Арчилсан намын бүлэг одоо Төрийн ордны "А" танхимд Төсвийн тодотголтой холбоотойгоор 5 хоногийн завсарлага авч буйтай холбоотойгоор мэдээлэл хийнэ.

11.00 цагт “MN-Мэдээллийн төв”-д УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржтой холбоотой тагнуулын гэх асуудлаар ТЕГ-т албан шаардлага хүргүүлэх талаар “Уламжлалт тусгаар тогтнол” холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.00 цагт Туушин зочид буудлын "Соёмбо" / 5-р давхар/ танхимд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын анхны тайлан” –г танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга бөгөөд удирдлагууд, Хотын ерөнхий менежер бөгөөд нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга бөгөөд удирдлагууд, Яам, агентлагийн төлөөллүүд, Дүүргүүдийн ИТХ-ын дарга, засаг дарга нар, Олон улсын байгууллагууд, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв оролцоно. 

11.30 цагт Спортын төв ордны хурлын 303 тоот өрөөнд Шинэ Зеланд улсад болох мастеруудын дэлхийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол болно. Энэ үеэр БСШУСЯ, БТСГ-ын удирдлагууд баг тамирчдад амжилт хүсч, Монгол Улсын төрийн далбааг гардуулах юм.

11.30 цагт “MN-Мэдээллийн төв”-д “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурлын талаар санаачлагч, зохион байгуулагчид нь мэдээлэл хийнэ. Уг арга хэмжээнд ХБНГУ, Австри, Швейцарь, Австрали, Франц, Өмнөд Африкийн уул уурхай, барилга, хот төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч, ерөнхий зориулалтын нисэх, хөдөө аж ахуй, мах, сүү боловсруулалтын чиглэлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн компаниуд, хөрөнгө оруулагчид оролцоно.

15.00 цагт СЕХ-ны байранд Сонгуулийн Ерөнхий Хороо байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Бага Хурал эхлэнэ. Бага хуралд сонгуулийн байгууллагын үе үеийн гишүүд, ажлын албаны зэрэг хүмүүс оролцоно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment